Бусад хүмүүс

Хятадын “Шябу Шябу” сүлжээний зоогийн газрын хоолноос харх гарж идсэн хосд үр хөндүүлэхийг санал болгожээ

Хятадын алдартай “Шябу Шябу” сүлжээний зоогийн газрын хоолноос үхсэн харх гарж ирснээр, тус компани 190 сая ам.доллар алдаад байна. Хөл хүнд эмэгтэйн захиалсан шөлнөөс үхсэн харх гарч иржээ. Зоогийн газрын зүгээс үйлчлүүлэгчдээ нөхөн төлбөр санал болгосон ч, эхнэр нь бүрэн эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсаны дараа нөхөн төлбөрийн асуудлыг хэлэлцэх болно гэж мэдэгджээ. Хосууд холбогдох бичлэгийг сошиал сүлжээнд байрлуулснаар, компанийн хувьцааны ханш огцом унасан байна.

Хэрэг явдал Хятадын Шаньдун мужийн Вэйфан хотын салбарт гарсан байна. Тус салбарыг түр хугацаагаар хаажээ. Үйлчлүүлэгч эмэгтэйд байгууллагын зүгээс нөхөн төлбөрт 5,000 юань буюу 729 ам.доллар санал болгожээ. Хөл хүнд эмэгтэй хоолоо захиалаад, хэд халбагдсаны дараа үхсэн харх байгааг мэдсэн байна.

Эмэгтэйн нөхрийн хэлснээр хосууд ирээдүйд төрөх хүүхдийнхээ эрүүл мэндэд ихээхэн санаа зовниж байсан учир зоогийн газрын ажилтан тэдэнд үр хөндүүлэхийг санал болгож, үр хөндүүлэхэд 20,000 юань санал болгосон байна.

Үхсэн хархны зураг Хятадын Weibo сошиал сүлжээгээр тархжээ. Хэрэглэгчид ихээхэн дургүйцлээ илэрхийлсэн байна. “Дотор эвгүйрхчихлээ. Дахиж үйлчлүүлэхгүй” гэж нэгэн хэрэглэгч бичжээ.

9-р сарын 11-ний өдөр компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаан дахь доод үнэлгээнд хүрчээ. Хэдийгээр лхагва гарагаас бага зэрэг өсч эхэлсэн ч, сүлжээ зоогийн газар 190 сая ам.долларын алдагдал амсаад байна.

Вэйфан хотын удирдлагууд зоогийн газруудад хяналт шалгалт хийхээ мэдэгджээ

эх сурвалж: TV5.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close