Бусад хүмүүс

Жинлүүрийн орд: Өртөө итгэлтэй болоод гэрээс гарах нь илүү цагаар ажиллахад тань эрч хүч өгнө

ХОНЬ – (3/21-4/19)
Харилцаа холбооны Буд гараг Мэлхийн орд болон түншлэл, тогтвортой байдпын хэсэг рүү хөдөлж, ирэх 3 долоо хоногийн турш сул ба давуу талыг тунгаахад сайнаар нөлөөлнө. Ажил төрлийн удаашралт санаа тань зовоох бололтой. Олон нийтийн харилцаа таны сонирхлыг татаж, арбитрч, гэрээ хийгч, зөвлөх нарт сайнаар нөлөөлнө. Хамтрагч юмуу сайн найзуудтайгаа харилцах харилцаанд анхаар.

ҮХЭР – (4/20-5/20)
Ажлын долоон хоног эхлэхэд Үхрийнхэн хэл яриандаа анхаар. Бусадтай харилцахад саад бэрхшээл гарах болно. Асуудалд санал зөрөлдөх хэрэггүй. Хэрвээ ганцаараа ажиллахаар шийдсэн бол үзэл бодолдоо үнэнч байж маргаан дагуулахаас зайлсхий.

ИХЭР – (5/21-6/21)
Таны сонирхол өөрчлөгдсөнөөр зорилгоо өөрчилж, мэдлэг чадвараа нэмэгдүүлэхийн тулд дахин сурах сонголт хийнэ. Хэрвээ та хайр дурлалтай учрахыг хүсч байгаа бол найзын тань танилцуулсан хүн сэтгэлд тань нийцэх болно. Өнөөдөр оюун ухаан шаардсан ямар ч ажил маш уйтгартай санагдана. Ажлаа хийхийн оронд интернетээр судоку гэх мэт тоглоом тоглож өнгөрөөх магадлалтай. Хосууд онцгой бэлэг барихыг хүсч аяллаар явах тасалбар захиална.

МЭЛХИЙ – (6/22-7/22)
Та нарын заримд энэ өглөө орноосоо босч гадагиг зүглэхэд хэцүү байж болох юм. Хоосон бодол, мартамхай байдал гарч амьдралыг чинь үл ялиг хэцүү болгож болох юм. Мэлхий оюутнуудын хувьд явц удаашралтай байна. Анхаарал ихээр шаардах хичээлээ давтахаа түр зуур хойшлуулах нь зүйтэй. Таны ойлгох чадварын түвшин доогуур байгаа тул тогтоолт муу байх болно.Тиймээс ер нь бол шалгалт өгөх тохиромжтой цаг биш.

АРСЛАН – (7/23-8/22)
Та хоёрын харилцаа таны бодсоноос ч хурдан өрнөх болно. Танаас яагаад болохгүй гэж асуувал хэлэх үг олдохгүй л болов уу. Тав тухгүй байдал таны хариулт байж болох ч дэлхий ертөнцийн өгөөмөр чанарт итгэх цаг иржээ. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг танд өгсөн байна. Та сөрөг талаас нь яриад байвал асуудал танд биш сэдвийн эзэнд л байгаа юм. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөнд бэлтгэлтэй байж уушигны халдвар авахаас сэрэмжил.

ОХИН – (8/23-9/22)
Таны зан ааш өнөөдөр бага зэрэг ширүүн байх бололтой. Тиймээс хүмүүстэй харьцахдаа шударга мөн бодпоготой байхыг сануулая. Хайрттайгаа мөнгөтэй холбоотой асуудлаар маргалдахад хүрвэл та аль болох түрүүлж буулт хийхийг хичээ. Эс тэгвээс энэ асуудал мухардалд орж, та хоёрын харилцаанд ан цав үүсгэх болно. Хэн нэгэнд хувийн нууц асуудлаа дэлгэхээс сэргийл. Ямар нэг санамсаргүй байдлаар нууцаа задалж болохгүй .

ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Жинлүүрүүд сайхан хувцаслах дуртай. Өнөөдөр гадаад төрхөндөө анхаарал тавь. Өөртөө итгэлтэй болоод гэрээс гарах нь илүү цагаар ажиллахад тань эрч хүч өгөхөөс гадна амжилтанд хүргэнэ. Машин барихдаа гэнэтийн ослоос болгоомжил. Чөлөөт цагаараа хийхийг хүссэн зүйлээ хий. Хэн нэгэнтэй уулзаж хамт байх нь тав тухтай байдлыг мэдрүүлнэ.

ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Буд гараг 12-р гэр болох Жинлүүрт зочилж байгаа тул ирэх 3 долоо хоногт амжилтад хүрэх гол түлхүүр бол бодол эргэцүүлэл. Туулайн чинээ юмыг уулын чинээ болгох хэрэггүй, гэхдээ сонор сэрэмжтэй байхад гэмгүй. Таныг хий хоосон зүйлс хүрээлж, хууран мэхлэлд толгой эргэх вий. Амралтын өдрүүдээр сониуч зангаа сул тавихад гэмгүй. Ядарсан булчингаа амраахын тулд анхилуун тостой, бүлээхэн усанд ороорой. Үнэрээр эмчлэх нь ямар ч үед хүч тамир, тэнхээг хурдан сэргээдэг.

НУМ – (11/22-12/21)
Тайвширч, мэдрэмж, бодол санаагаа тэнцвэржүүлэх, түнштэйгээ харилцаагаа тодорхойлох, хувийн амьдралдаа тууштай сонголт хийх өдөр. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх гэнэтийн мэдээ хүлээн авах бололтой. Эргэн тойрныхон болон даргатайгаа зөрчилдөх магадлалтай. Сайтар бодож боловсруулсан төлөвлөгөө, хянуур нямбай байдал амжилт авч ирэх томоохон боломжийг бий болгоно.

МАТАР – (12/22-1/19)
Хуурмаг өдөр байх болно. Таны юу бодож байгаа, юу мэдэж байгаа, та юуг мэдэрч байгаа чинь зарим нэг зөрчлүүдтэй тулгарна. Өөрийнхөө саналыг өөртөө хадгалах нь ухаалаг алхам болно. Хэрэв та нууц асуудлаа хэн нэгэнтэй ярих гэж байгаа бол таны нууцыг үргэлж хүндэтгэдэг итгэлтэй хүнд ярь. Ажлын эргэн тойронд хийж буй зүйлс худал хуурмаг байх тул хов жив ярих, сонсоход тохирох цаг биш. Таны сонссон зүйлс бодит байдалтай огтхон ч нийцэхгүй.

БУМБА – (1/20-2/18)
Толгойд эргэлдэх цор ганц зүйл нь ажлын үр бүтээмжээ дээшлүүлэх. Гэвч Буд гараг Жинлүүрийн орд дээр байгаа нь эв найрамдал, тэгш байдлын тэмдэг юм. Ажлаа дуусгахаасаа өмнө цагийн хуваариа гарга. Ирээдүйн зорилгоо мөрөөдөхийн оронд одоо хийх ёстой ажилд анхаарлаа хандуул. Бизнесийн шугамаар гадаадад явж эрүүл мэндийн байдлаа дээшлүүлэхээс гадна их мөнгө олох шинэ санаа төрнө.

ЗАГАС – (2/19-3/20)
Өнөөдөр бол мэдээлэл цуглуулах, мэдлэгээ өргөжүүлэхэд яг таарсан өдөр. Зарим Загаснууд албан ёсны эрдэм шинжилгээний ажилд бүртгүүлэн, ямар нэгэн компаний ивээн тэтгэсэн сургаптын программд оролцох, өөрийн сонирхож буй сэдэвтээ шилдэг нь болох эсэхээ шийдэх болно. Энэ өдөр ялихгүй будлиан, буруу ойлголцол гарч болзошгүй. Сурагч, оюутнууд удахгуй болох шалгалтын асуултандаа удаан бэлдэж, асуусан асуулт бүрд нь ойлгомжтой бүрэн хариулах боломжийг өөртөө гарга.
Эх сурвалж http://www.info.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close