Но-той хүн

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ зөвхөн санхүүгийн луйвраар зогсохгүй эр хүнийхээ хувьд жудаггүй зүйл хийсэн үү?

УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд асан, “Ажнай” группийн ТУЗ-ийн дарга, уяач Д.Бат-Эрдэнэд луйвардуулсан гэх ОХУ-ын иргэн Конс­тантин Димитриевич Романовский Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан ил захидал бичсэн нь олны анхаарлыг ихээхэн татаад буй. Тэгвэл тэрээр Монгол Улсад түр хугацаагаар ирж, захидлынхаа мөрөөр холбогдох байгууллагуудад гомдол гаргаад буцсан байна. Конс­тантин Димитриевич Романовскийгийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагынхаа үеэр өгүүлж буйгаар бол : “Одоогоос 10 орчим жилийн өмнө Д.Бат-Эрдэнэ найз маань Монголд хамтарч бизнес эрхэлье гэсэн санал тавьж, түүнийх нь дагуу хэсэг монгол нөхдийн хамт “Таван толгой” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааг худалдаж авсан юм. Одоо миний най­зын өөрийн болгочихоод байгаа тэр хувьцаа шүү дээ. Ингээд “Говь-Урал” компаниа байгуулж, Чойроор дамжуулан ОХУ-ын зах зээлд нийлүүлсэн. Цаашдаа нүүрсээ түүхийгээр нь бус боловсруулж гаргах нь илүү үр дүнтэй юм байна гэсэн тооцоогоор Чойрт нүүрс угаах үйлдвэр барьж эхэлсэн юм. Тэндээсээ ОХУ-ын долоон том хэрэглэгчдэд коксжих нүүрс байнга нийлүүлэх төлөв­лөгөөтэй байсан юм. Гэрээ хэлэлцээрүүд ч хийгдээд байв. Гэтэл дэлхий зах зээл хямарсан.

Түүнийг дагаад бидний ажил ч хоёр жил орчим сул зогсоход хүрсэн. Шинээр санхүүжилт олохын тулд Тээвэр хөгжлийн банкнаас зээл авсан. Банк маань барьцаанд байсан миний хувьцааг шүүх хуулийнхан худалдан авагчидтай үлдэгдэл өр зээл ч хааж тооцоогүй эцэст нь хувьцаагаа алдсан гээд таагүй үйл явдлууд тохиолд­сон.Өмнөх өдөр нь 5000 гаруй төгрөгийн үнэтэй байсан хувьцаа нэгж хувьцааны үнэ бусдад шилждэг өдөр 300 төгрөг болж буураад, маргааш нь эргээд 5000 гараад өсчихсөн. Мөн Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнд хувьцааг шилжүүлэх шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон материалыг “Хуурамчаар үйлдсэн”, мөн бусдын тамга, гарын үсгийг орчуулгыг хуурамчаар үйлд­сэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа нь асууд­лыг хэр ноцтой болохыг харуулж байгаа.К.Д.Романовский гэдэг хүний нэр дээр байсан 1,023,100 ширхэг хувьцааг шүүхийн маргаан дуустал бусдад шилжүүлэх, ямар нэгэн хөдөлгөөнд оруулахыг хориглосон Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр бай­даг юм.

Гэтэл тэр дүүргийн өөр нэг шүүгч хуурамч баримт материалд үндэслэж уг хувьцааг Д.Бат-Эрдэнэд олгуулах, шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ бүхний гол дүр буюу үүрэг гүйцэтгэгч нь С.Амардэлгэр гэдэг шүүгч. Маш богино хугацаанд, олон хууль зөрчсөн шийдвэр гаргасан, шүүгч хүний хувьд ч байж боломгүй хуулийн болоод ёс зүйн алдаа гаргасан байдаг юм. Тухай бүрт нь бид нотлох баримтыг хан­галттай цуглуулж, цагдаа прокурорт гомдлоо гаргадаг ч хэргийг шалгаж шийдвэрлэхдээ маш хойрго ханддаг.” гэжээ. Хамгийн хачирхалтай нь Конс­тантин Димитриевич Романовский нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн цэл залуу, оюутан цагийн найз байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл хэрэв уг луйвар болсон нь үнэн бол Монгол морь, эрчүүдийн нөхөрлөл ярих дуртай Д.Бат-Эрдэнэ зөвхөн санхүүгийн луйвраар зогсохгүй эр хүнийхээ хувьд маш хударгагүй, жудаггүй зүйл хийсэн болж таарч буй юм.

Д.Дагвадорж

Түлхүүр үг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэлтэй

  1. I in addition to my guys were actually looking at the excellent tips and tricks on your web site and then before long I had a horrible feeling I had not thanked the site owner for them. All of the women are actually totally excited to study all of them and have now without a doubt been taking advantage of them. I appreciate you for getting simply helpful and then for picking some magnificent tips most people are really desirous to know about. My sincere regret for not expressing gratitude to you earlier.

  2. A lot of thanks for all of your hard work on this web site. My mum loves working on investigations and it is easy to see why. Many of us notice all relating to the lively ways you provide simple tricks by means of the web blog and as well as attract response from people on this area plus our girl is in fact learning so much. Take advantage of the rest of the new year. You’re the one performing a fantastic job.

  3. I truly wanted to type a small note to appreciate you for the superb hints you are giving at this site. My time consuming internet search has finally been paid with incredibly good suggestions to go over with my neighbours. I ‘d say that many of us site visitors are rather lucky to be in a fabulous network with very many outstanding individuals with insightful principles. I feel pretty privileged to have discovered your webpage and look forward to tons of more fun minutes reading here. Thanks once more for a lot of things.

  4. Thanks so much for giving everyone an extraordinarily nice possiblity to read from this web site. It is always very great plus full of fun for me and my office peers to visit your website at least 3 times a week to find out the new things you have got. And indeed, I am certainly contented with your awesome methods served by you. Selected 1 areas in this post are in reality the most efficient I have ever had.

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close