Бусад хүмүүс

70 САЯЫН ҮНЭТЭЙ ДЭЭЛ, 700 САЯЫН ҮНЭТЭЙ АЛТАН ЗҮҮЛТ ЧИМГЭЭР ГОЁДОГ МИСС Д.УЯНГАЛЯНХУАГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ

missНэгэн цагт Монголын гоо үзэсгэлэнгийн төлөөлөл болж явсан мисс Д.Уянгалянхуагийн тухай 24 баримтыг хүргэж байна. Монголын толгой баян гэгддэг “Макс” группын ерөнхийлгч Д.Ганбаатарын эхнэр гээд түүнд олны сонирхлыг татах баримтууд ч бас бий шүү.

1.     Увс аймгийн Баруунтуруу суманд эмээ өвөөтэйгээ өссөн том алаг нүдтэй даруухан охин миссын тэмцээнд түрүүлж Монголын хэмжээнд нэрээ дуурсгана гэж бодоогүй биз. Тэр Увс нутгаараа бахархах дуртай. Айлын ганц охин.

2.
    Д.Уянгалянхуа гэдэг нэрийг түүнд аав, ээж хоёр нь ярилцаж байгаад өгчээ. Лянхуа гэдэг нь гоо сайхан, аз жаргалын бэлгэ тэмдэг бөгөөд мөн заримдаа усан дээр ургадаг цагаан цэцгийг бэлэгддэг гэнэ.

3. 
 Д.Уянгалянхуагийн ээж нь урлагийн хүн байжээ. Тиймээс ч түүний ээж түүний гоо сайханд өөрөөс нь илүү анхаарч зөвлөгөө өгдөг байжээ.

4.   
  Д.Уянгалянхуа өөрийнхөө талаар хэвлэлд ярихдаа “Эмээ өвөө хоёрынхоо дэргэд өссөн болоод ч тэр үү би аливаа юманд хянуур, нухацтай ханддаг” гэжээ.

5.    Тэр “Овжин охид” киноны Сарнайгийн дүрээр олонд танигдсан. Мөн “Монголын мисс болсныхоо дараа “Өвлийн уянга” кинонд онгоцны үйлчлэгийн дүрд. Т.Ганди сайдын бичсэн “Аянга” кинонд өөрийнх нь дүрд тоглосон.

6.   
 Олон улсын эдийн засгийн дээд сургуулийг банк санхүү-нягтлан болох бүртгэл мэргэжлээр 2002 онд төгсжээ.

7.  
  Харин дараа жил нь “Монголын сайхан бүсгүй” тэмцээний тэргүүн байрыг эзлэн мисс гэдэг нэр хүндтэй алдрын эзэн болж байсан юм. Мөн “Монголын оюутан мисс-2001”, уралдааны алтан эрдэнийн өргөмжлөлттэй.

8.    Түүнийг үргэлжид тодотгож байдаг нэг зүйл бол “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар буюу түүний нөхөр.

9.   
 Түүнийг Д.Ганбаатарын хөрөнгөд болж суусан гэж нэг хэсэг шуугисан. Хэл нь загатнасан олны амыг тэрээр “Мэдээж эдийн засгийн бололцоотой хүнтэй суухгүй байхыг хэн бодох билээ. Би хөрөнгийг огтхон ч хараагүй. Надад хайр сэтгэл чухал байсан” гэж тагласан юм.

10. 
хэ хэ хэТэр хайрыг чихэрлэг, бас чимх давсаар төсөөлдөг гэнэ. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр “Нөхөр бид хоёр анхны хайраараа суусан” гэж дурджээ. Бас тэр нөхрийгөө өөртөө дэндүү их хайртай гэж тодорхойлжээ.

11.  Түүний тодорхойлсноор “Гоо үзэмж, зан ааш гээд бүх талаараа гэрэлтдэг бүсгүйг жинхэнэ сайхан бүсгүй” гэх гэнэ. Бас түүнд өндөр хүзүүтэй хүн онцгүй харагддаг байна.

12. Д.Уянгалянхуа гоо сайхандаа “Elizabeth Arden”, “Shisaido” фирмийн бvтээгдэхүүн хэрэглэдэг гэнэ.

13.  Түүнийг баруун Монголоос төрсөн анхны мисс гэдэг. Бас “Монголын сайхан хүүхэн” тэмцээний отгон мисс ч гэдэг.

14.    Тэр загвар өмсөхөөс гадна жүжиглэж, дуулж, бүжиглэж чаддаг байна. Хүндэлж бахархаж явдаг хүн нь Зууны манлай эмэгтэй, ардын жvжигчин Цогзолмаа, дуучин Ариунаа нар.

15.     Түүнийхээр атаархал бол тэмцэл гэнэ шүү.

16.    Д.Уянгаляхуагийн сонирхол бол уран зураг. Бас зоосон мөнгө. Тэр  цуглуулсан зоосон мөнгөө тоолдоггүй учраас хэд болсныг мэддэггүй.

17.   Нөхрийнх нь өгсөн бэлгэнээс хамгийн нандин нь хуримынх нь бөгж аж. Тэд энэ бөгжөө Германаас захиулж авч ирүүлсэн байна.

18.  Тэдний хурим хөлгүй их найр болж, бэл нүнжигтэй хувцас, эдлэлээр гоёж олны нүдийг хужирлаж байсан. Д.Уянгалянхуа 6 сарын 1-ний өдөр найз охинтойгоо Берлинбургерт хоол идэж яваад нөхөртэйгээ танилцжээ.

19.  
  Д.Ганбаатар  хайртай гэдгийдээ Дондогдулам хатны барьж байсан хатны хөөрөг, ихэс хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт хэрэглэл бүхий хувцас чимгийг иж бүрнээр үнэ цохин авч өгдөг.

20.  дуранТүүний нөхөр Д.Ганбаатар сайн моринд гар татдаггүй эр. Тэрээр сайхан эхнэртээ ч мөнгө хайрладаггүй гэдгийг Чингисийн хөшөөнөө Чингисийн хатны дүрд эхнэрээ мөнхжүүлж, хөшөө босгуулахаар 5000 ам доллар төлсөн тухай хэвлэлээр мэдээлсэн байдаг.

21.   Гэвч удаа ч үгүй тэднийг өрх тусгаарласан хэмээх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Бүр Д.Уянгалянхуаг хоёр охиныхоо хамт Америк явна гэж байгаад сураг алдарсан хэмээн мэдээлж байв. Харин уг мэдээллийг худал гэдгийг тэд гуравдахь хүүхдээрээ баталсан юм. Учир нь мисс Д.Уянгалянхуа өнгөрсөн онд амаржиж, түүнд хүү төрүүлж өгсөн юм. Тэдний охидыг Есүгэн, Энгүүн гэдэг.

22.    Д.Уянгалянхуа захын уяачдын наадамд 70 саяын үнэтэй эртний загвартай эхнэр хувцас, 700 саяын үнэтэй алтан зүүлт  чимгээр гоёж ирдэг.

23.    Тэдний хувийн хаус Нүхтийн аманд байдаг.

24. 
  Одоо Д.Уянгалянхуа өөрийн хувийн бизнесээ хийж байгаа. “Маx fashion” брэнд хувцасны дэлгүүрээс эхлээд түүнд хэвлэлийн том сүлжээ компани  хүртэл бий. Бас л нөхрийн бэлэг гэж хэвлэлээр бичдэг.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close