Улс төрчид

Ц.Элбэгдорж: Яагаад Улаанбаатар гэж…?

АНУ-ын Ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагч хоёр хаана уулзах вэ гэсэн асуултын хариу одоо болтол тодроогүй байна. Энэхүү уулзалт яагаад Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болж болохгүй гэж. Энэ бол дээрхи мэдээг сонсонгуут надад төрсөн бодол.

Нэг: Монгол Улс бол АНУ, БНАСАУ-тай хоёулантай нь дипломат, найрсаг харилцаатай орон. БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон бол Монгол Улс юм. 1948 онд тогтоосон хоёр орны дипломат, найрсаг харилцааны 70 жилийн түүхт ой энэ 2018 онд тохиож байна. Монгол болон АНУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо 2017 онд тэмдэглэсэн. Дээрхи 2 улсын нийслэлд Монгол Улсын Элчин сайдын яам, мөн Улаанбаатарт дээрхи хоёр орны ЭСЯ ажиллаж байна. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах дипломат болон бусад дэд бүтэц, чадавхи Улаанбаатарт бүрэн бий.

Хоёр: Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой орон. Улаанбаатарт 2016 оны 7 дугаар сард Ази, Европ тивийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт – “ASEM SUMMIT 2016” маш амжилттай болж өнгөрсөн. Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс олон тооны уулзалт, яриа хэлэлцээ, хурал зөвлөлгөөнийг зохион байгуулж ирсэн. “Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаархи Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх Монгол Улсын санаачилга нь тус бүс нутгийн яриа хэлэлцээний хүлээн зөвшөөрөгдсөн, чухал механизм болж чадлаа.

Гурав: Улаанбаатарын хувьд дээрхи дээд хэмжээний уулзалтын үеэр аль нэг талын байр суурийг баримтлахгүй гэдгээрээ онцлогтой. Монгол Улс нь төвийг сахисан, идэвхтэй бодлого бүхий орон. Монголыг энэхүү бодлогоос нь үүдэж “Азийн Швейцарь” гэж нэрлэх нь ч бий. Дэлхийн болон бүс нутгийн энх тайван байдал нь Монгол Улсын хувьд эрхэм зорилго юм. Монгол Улс нь “Цөмийн зэвсэггүй бүс” гэдэг статусаа НҮБ болон түүний Аюулгүйн зөвлөлөөс албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадсан. Монголын энэхүү үйлдлийг бүс нутгийн тоглогчид, олон улсын зүгээс “үлгэр жишээ” гэж талархан дэмждэг.

Дөрөв: Монгол Улсын байршил нь уг дээд хэмжээний уулзалтын хувьд хамгийн тохиромжтойд тооцогдоно. Учир нь Монгол Улс Солонгосын хойгийн асуудлаархи 6 талт хэлэлцээрт оролцогч орон бүртэй найрсаг харилцаатай. ОХУ, БНХАУ нь манай улсын хөрш орнууд. БНАСАУ, БНСУ-тай хоёулантай нь дипломат, уламжлалт харилцаатай цөөхөн орны нэг бол Монгол Улс юм. АНУ болон Япон Улстай стратегийн түвшинд харилцаагаа хөгжүүлж ирсэн. Дээрхи улсуудын алинаас нь ч зочин төөлөлөгч хүлээн авах бүрэн боломж, чадавхи Улаанбаатарт бий. БНАСАУ-ын анхны удирдагч Ким Ил Сон Улаанбаатарт хоёр удаа айлчлан ирж байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсад 2005 онд төрийн айлчлал хийсэн.

Тав: Монголын ард түмэн бол найрсаг, зочломтгой хүмүүс. Монголчууд бол хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүлийн их түүхэнд төрт ёсны дэг жаяг, дипломат алба, морин өртөө, чөлөөт худалдаа, шашин шүтлэг, оюун санааны эрх чөлөө, уламжлалаараа тод мөр үлдээсэн ард түмэн юм. Одоогийн Монгол нь нээлттэй, энхтайванч, эрх чөлөөт улс. Монгол бол гаднаа дайсангүй, дотроо дайнгүй амгалан, аюулгүй орон. Олон Улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоосон чухал асуудлууд, түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудал, яриа хэлэлцээнд Улаанбаатарын үүд хаалга байнга нээлттэй байж ирсэн. Цаашид ч нээлттэй байх болно. Тавтай морилно уу!

Ц.Элбэгдорж

2018.04.25

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэлтэй

  1. I truly wanted to make a quick word to be able to express gratitude to you for all the fantastic solutions you are showing at this website. My time intensive internet search has now been honored with good details to write about with my good friends. I would suppose that most of us visitors are unquestionably lucky to be in a good site with so many awesome professionals with helpful concepts. I feel pretty fortunate to have discovered your site and look forward to so many more entertaining moments reading here. Thanks a lot again for a lot of things.

  2. I抎 must examine with you here. Which is not something I usually do! I get pleasure from studying a put up that may make folks think. Also, thanks for permitting me to remark!

  3. Needed to write you that bit of note just to give many thanks once again about the unique suggestions you have provided at this time. This has been really pretty open-handed of you to make without restraint exactly what many people could possibly have distributed for an e-book to help make some money for themselves, especially considering that you could possibly have tried it if you wanted. The guidelines additionally worked like the good way to understand that many people have a similar fervor like mine to understand a lot more when considering this problem. I am certain there are many more enjoyable moments ahead for people who look into your blog.

  4. I wish to point out my affection for your kind-heartedness in support of men and women that absolutely need help on this one concern. Your special dedication to getting the message throughout had become unbelievably practical and have continually allowed most people just like me to arrive at their desired goals. Your new valuable guideline signifies a whole lot a person like me and somewhat more to my mates. Many thanks; from each one of us.

  5. I as well as my pals were following the excellent tips and tricks from your web site then instantly developed an awful suspicion I had not thanked you for them. The ladies were definitely absolutely stimulated to learn all of them and already have seriously been having fun with them. Appreciate your truly being simply helpful and also for deciding on such awesome subjects most people are really eager to be aware of. Our honest apologies for not saying thanks to you earlier.

  6. I and also my buddies were checking the good information and facts found on your web site while unexpectedly got a terrible suspicion I had not thanked the website owner for those secrets. The young men became totally warmed to see them and now have simply been making the most of those things. Thanks for simply being considerably thoughtful as well as for getting such good subject areas millions of individuals are really eager to be informed on. My personal honest regret for not expressing gratitude to earlier.

  7. I simply needed to thank you very much once more. I’m not certain what I could possibly have taken care of in the absence of those hints revealed by you on this area. It truly was a very depressing condition in my opinion, however , understanding the very expert technique you solved the issue made me to cry over delight. Extremely grateful for the support and even believe you comprehend what a great job you happen to be undertaking educating the mediocre ones using your blog post. I am certain you haven’t got to know all of us.

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close