Бусад хүмүүс

Гэрлэн дохио хэзээ солигдохыг мэддэг “Ауди”

Ирэх жил худалдаанд гарах “Ауди”-гийн машинууд гэрлэн дохио мэдрэгчтэй болон өөрчлөгджээ. Хянах самбар дээр байрлах гэрлэн дохионы холболтоор таны очиж буй уулзварын гэрэл хэдэн хормын дараа солигдохыг харуулах учраас жолооч нар хурдаа тааруулан явах боломж бүрдэх юм.

“Ауди коннект” хэмээн нэрлэсэн технологийн шинэ шийдлээ тус компанийнхан нэлээд онцолж буй бөгөөд 2017 оны “Q7”, “А4” болон “A4 Allroad” загвар ийм хянах самбартай байх аж. Гэрлэн дохиотой хянах самбарыг идэвхжүүлэхдээ улс, хотоо сонгон ашиглах юм билээ.

Дашрамд дуулгахад, Германы “Ауди” хувьцаат компани нь “Фолксваген” концернд харьяалагддаг, Бавари мужийн Инголштадт хотод төвтэй үйлдвэрлэгч юм. “Ауди” хэмээх нэр нь тус компанийн үүсгэн байгуулагч Аугуст Хорхын овгоос гаралтай бөгөөд “Хорх” гэдэг нь Германаар сонсох гэсэн утгатай үг юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close