Но-той хүн

Т.Дашдэлэг: Би цолоо буцаан авна намайг гүтгэж байна гэжээ

МУ-ын Ерөнхилөгч Х.Баттулгын зарлигаар дөрвөн генералын цолыг хураагаад байгаа.Тэдгээрийн нэг нь Бригадын генерал Т.Дашдэлэг тэрээр 2010.03.18-ны өдөр МУ-ын дөрөв дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 158 дугаарийн зарлигаар тус цолиг хүртсэн.

Түүний хувьд 2013 онд ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч байхдаа авилга албан тушаалын хэрэгт холбогдон, гэм буруутай нь тогтоогдон шүүхээр ял авч байсан юм. Тодруулбал ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн  командлагчаар ажиллаж байхдаа Т.Дашдэлэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, БНАСАУ-ын холбогдох хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээ биелүүлээгүйн улмаас улсад 1.5 сая долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр буруутган шалгасан юм.

Уг хэрэгт “Ургамал ЗМ” компанийн захирал Ж.Бямбаноров, иргэн Т.Нацагдорж нарын дөрвөн хүн шалгуулж буй бөгөөд “Байлдааны онгоцны мотор нийлүүлнэ” хэмээн гэрээ байгуулсан аж. Т.Дашдэлэгээс бусад холбогдогч онгоц худалдан авах, нийлүүлэх гэрээ байгуулахад оролцсон гэдэг. Бригадын генерал Т.Дашдэлэг байлдааны онгоцны мотор нийлүүлнэ хэмээн гэрээ байгуулж, БНАСАУ-ын генералуудаас хоёр тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний доллар хувьдаа авсан нь тогтоогдож тухайн үедээ багагүй шуугиан тариад амжсан.

Манай улсын Зэвсэгт хүчин тухайн үеийн ЗХУ-ын Зэвсэгт хүчинтэй 1979 онд байлдааны зэвсэг техникийн ашиглалтын хугацаа дууссан ч гуравдагч оронд худалдахгүй, буцааж шилжүүлэх тухай гэрээ байгуулсан атал сөнөөгч-бөмбөгдөгч “Миг-21” онгоцны моторыг БНАСАУ-ын талд худалдахыг завдсан аж. Энэ нь олон улсад хүлээсэн үүрэг, гэрээгээ зөрчиж, улс дамжуулан зэвсгийн наймаа хийхийг завдсан хэмээн шалгах гол үндэслэл болсон юм.

Харин 2015 оны 02 сарын 25-ны өдөр буюу Сар шинийн баярын өмнөхөн Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн зарим хүнд уучлал үзүүлэхдээ Т.Дашдэлэгт уучлал үзүүлсэн. Харин Т.Дашдэлэг дээрхи болсон явдлыг үгүйсгээд зогсохгүй Бригадын генерал цолоо буцаан авна. Өөрийгөө хилс хэрэгт гүтгэгдэж байгаа, тиймээс би цолоо буцаан авна гэсэн байр сууритай байгаа ажээ.

Эх сурвалж Шуурхай.мн

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close