Бусад хүмүүс

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.IX.17-2018.IX.23

ХОНЬ

Идэвхтэй долоо хоног. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой үйл явдал тохионо. Өөрийгөө шинээр харуулах бололцоог эрэлхийлж, ажилдаа идэвхтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөж зугаацах бололтой. Тэд таныг эрсдэлтэй, адал явдалд уруу татаж магадгүй байна. Ямар ч үед хэт сэтгэл хөдлөлдөө автахаас болгоомжлоорой.

ҮХЭР

Амьдралын эрч хүч, урам зориг өндөр байна. Гэр бүл, хосуудын дунд романтик байдал давамгайлна. Хайр сэтгэлээ илчлэх, анхаарлыг нь татах оролдлого амжилттай болно. Өнгөрсөн долоо хоногт хэт их зарлага гарснаас санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Шинэхэн танилууд чинь олон талаар тус хүргэх болно. Эрүүл мэндийн байдал сайн байна. Гэхдээ стресс, бухимдалтай үедээ зүрхээ хамгаалах хэрэгтэй.

ХАМТАТГАХ

Хурц ухаан, дээр нь зөн совин, мэдрэмжийнхээ ачаар та айсуй долоо хоногийг баяр баясгалантай өнгөрүүлэх болно. Таны санааг зовоож мэдэх жижиг асуудлууд гарах боловч та хялбархан даваад гарна. Ажилдаа хандах хандлага чинь нямбай байх тул долоо хоногийн эцэст та нэлээд олон ажил амжуулснаа мэдрэх болно. Гэр бүлийн, хувийн асуудлууд ч таатай байх бололтой. Аливаа зүйлд өөртөө хэт бардсанаас зарим нэг хүндрэл гарч болзошгүй.

МЭЛХИЙ

Харилцаа холбоонд таатай. Найз нөхөдтэйгөө ихэнх цагийг өнгөрөөх бөгөөд олон шинэ танилтай болно. Ямар нэгэн баярт үйл явдал тохиох магадлалтай. Албан тушаал ахих боломж нээгдэнэ. Таны хичээл зүтгэлээс ихээхэн хамаарч, орлого нэмэгдэх болно. Хайртай хүнээсээ болж шархалж, сэтгэлээр унах магадлалтай.

АРСЛАН

Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой үйл хэрэг бүтэмжтэй байна. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

ОХИН

Амжилт бүтээлийн долоо хоног. Таны бүтээмж өндөр байна. Гэхдээ хэт идэвхтэй байх хэрэггүй. Хамтын амьдралд хөл тавьж буй шинэ хосууд сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр орлого нэмэгдэж, таны худалдан авах чадвар нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа тогтворжино. Гэр бүлдээ үнэнч байж, хөнгөмсөг явдлаас татгалзаарай.

ЖИНЛҮҮР

Тайван долоо хоног. Удаан хугацаанд хөөцөлдсөн ажил хэрэг бүтэж эхэлнэ. Хэн нэгний өмнөөс буруутан болох магадлалтай. Харилцан ашиггүй үйл хэрэгт хамтрах хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжрах боловч шаардлагагүй худалдан авалтыг тэвчээрэй. Эрүүл мэндийн байдал маш сайн байна. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж, үр хүүхдэдээ цаг гаргаарай. Тэдэнд таны мөнгө биш хамт байх хугацаа илүү чухал гэдгийг битгий мартаарай.

ХИЛЭНЦЭТ

Энэ долоо хоногт таны амьдралд тайван байдал үргэлжилнэ. Олон хүний өмнө нэрээ бодож, бодлогогүй алхам хийхээс сэрэмжлээрэй. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ. Санхүүгийн байдал улам дордож, их хэмжээний зарлага гарах бололтой. Бусдад туслахдаа өөрийн нөөц бололцоогоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй харилцаа тогтоохдоо болгоомжтой хандах хэрэгтэй.

НУМ

Хөгжөөн баяраар дүүрэн долоо хоног. Таныг сонирхолтой адал явдал хүлээж байна. Ганц бие нумууд заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг илүү өнгөрүүлснээр зүрх сэтгэл чинь баяртай байх болно. Ямар ч ажил хурууны аясаар хялбар бүтэх болно. Бизнесийн шинэ санал ирвэл эргэлзэлгүй хүлээж аваарай.

МАТАР

Сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй долоо хоног. Алсаас зочин ирж, хөл хөөртэй байх болно. Ажилд чинь хошуу дүрэгчид олширч, таныг бухимдуулна. Ажлын ачааллаа зохицуулж, хүний зараалд гүйх хэрэггүй. Санхүүгийн хувьд өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг дээрдэнэ. Найз нөхдийн хүрээнд бяцхан баяр тэмдэглэх юм уу баяртай үйл явдал тохиолдоно.

ХУМХ

Хайраар дүүрэн долоо хоног. Романтик оройн зоог, нөхөрлөлийн парти, гэр бүлийн баяр тэмдэглэж магадгүй. Эмэгтэйчүүд хөл хүнд болох магадлал өндөр байна. Сүүлийн үед мэдрээгүй баяр хөөр, сэтгэлийн амар амгалан амталж, амьдрах урам зориг нэмэгдэнэ. Ажил дээр бага зэрэг асуудал үүсч магадгүй. Хамт олны дунд үгээ цэгнэж, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжлоорой.

ЗАГАС

Хойшлуулалт, хүлээлт дууслаа. Таны хүлээж, төлөвлөж байсан сар ирж байна. Энэ байдал ирэх сар хүртэл үргэлжлэх бололтой. Эрч хүч, сэтгэл татах увдис мягмар гаригаас пүрэв гариг хүртэл үргэлжилнэ. Санасандаа хүрч, ажил бүтнэ гэдгийг та зөнгөөрөө мэдэж байгаа. Ням гаригаас мягмар гариг хүртэл амарч, ажлаа сайн төлөвлө. Орлого зарлагын аль алин нь байна. Гэвч болгоомжил. Түншид чинь төлөвлөгөө таалагдахгүй байж мэднэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close