Олны танил

Дуучин С.Сэрчмаа хуучин хувцаснуудаа зарна

Урлаг соёлынхон ажлын шаардлагаар үргэлж гоё ганган байх хэрэгцээтэй болдог. Хувцасны шүүгээ дүүрэн хувцас хэрэглэл цуглуулсан байдаг тэдэнд багахан хэмжээний хувцасны дэлгүүр байдаг гэхэд хилсдэхгүй. Харин энэхүү асуудлаа дуучин Сэрчмаа нэг тийш цэгцлэхээр болжээ. Тэрээр шинээр нээгдэж буй нэгэн сайтад дэлгүүр нээн өөрийн тоглолт, клип зэрэгтээ өмсөж байсан хувцаснуудаа зарахаар болсон бөгөөд олсон орлогынхоо тодорхой хувийг нийгмийн сайн сайхан үйлсэд зориулахаар болсон ажээ. “Хуучин хувцсаа зараад нтр гээд битгий намайг загнаарай!” хэмээгээд авсан түүний энэхүү санаа чамгүй олон хүнд таалагдаж байгаа бололтой.

Дэлхийн хэмжээний одод өөрсдийн хэрэглэж байсан зүйлсээ энэ зарчмаар үнэ хүргэн худалдаалж нийгмийн сайн сайхан үйлсэд зарцуулдаг талаар бид олонтоо сонсож байсан бөгөөд дуртай дуучныхаа хэрэглэж байсан зүйлсийг худалдан авахын зэрэгцээ сайн үйлсэд хувь нэмрээ оруулах боломж хэн бүхэнд нээлттэй болжээ.

Түлхүүр үг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close