Бусад хүмүүс

Долоо хоногт хэдэн удаа секс хийх ёстой вэ?

Канад улсын Торонтогийн их сургуулийн хэсэг эрдэмтэд судалгаа явуулж, хосууд бэлгийн харилцаанд хэр давтамжтай орох нь зохимжтой вэ гэдгийг олж мэджээ. Хоёр хүний харилцааг бат бэх хэвээр байхын тулд тийм ч их бэлгийн харилцаанд орох хэрэггүй гэнэ шүү.

Эхлээд мэргэжилтнүүд гэр бүлийн хосуудын дунд социологийн судалгаа явуулсан аж. Тэгтэл асуулгад хамрагдсан хосуудын дийлэнх нь одоогийнхоос арай олон удаа секс хийх хэрэгтэй байна гэж өгүүлжээ. Улмаар эрдэмтэд өөр гурван судалгааг явуулахдаа 25 мянга гаруй хүнийг сайн дураар хамруулжээ. Ингээд эрдэмтэд бат бэх, удаан хугацаанд үргэлжлэх харилцаанд оршихын тулд хосууд айхтар их сексдээд байх хэрэггүй гэдгийг тогтоов.

Хосуудын хувьд хамгийн тохиромжтой хувилбар бол долоо хоногт дор хаяж нэг удаа бэлгийн харилцаанд орох явдал юм хэмээн эрдэмтэд өгүүлэв. Хэрэв үүнээс илүүг хүсвэл тааллаараа болохыг судлаачид зөвлөжээ.

-Секс хийж байхад хосууд тус бүр 500 ккал “шатаадаг” бөгөөд өнөөдөр зарим хосууд сард ердөө зургаан удаа, зарим үед түүнээс ч цөөн үүлэн борооны ажил үйлдэж буй нь сайн, сайхан амьдрал, эрүүл саруул явахад арай л цөөхөн байна гэж судлаачид үзэх нь бий.

Хамгийн аятайхан хувилбар бол долоо хоногг гурван удаа сексдэх гэнэ. Хэрэв ингэж чадваас та ямар ч хүнд бэрх асуудлыг шийднэ, амьдралыг арай өөрөөр харна, бие чинь эрүүл саруул байх болно.

-Ямар нэгэн шалтгаанаар эр эм хоёрын аль нэг нь сексдэх хүсэл сонирхол байхгүй байвал өөрийгөө хүчлэх нь таатай үр дүнд хүргэдэггүй. Учир нь эндорфин буюу таашаалын гормон “гацчихдаг” гэнэ. Ингэснээр секс нь таатай Мөч бус харин хүндхэн хөдөлмөр болж хувирдаг аж.

-Эрчүүд таваас доошгүй улаан лооль идээд байвал түрүү булчирхайн өмөн үү өвчнөөр өвдөх нь буурдаг байна. Улаан лооль нь “С” витамины гол хангагч болох нь тогтоогджээ. “С” витамин нь хүний дархлааны системийг бэхжүүлж, эрэгтэй хүний бие организмыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлдэг юм байна.

-Бэлгийн гормон нь хүний биеийг эрүүл чийрэг, элдэв өвчин эсэргүүцэх чадвар сайтай байлгахын гол үндэс юм. Иймд бэлгийн дааврыг сайжруулахын тулд чөмөгний тос хэрэглэвэл үр дүнтэй. Монголчууд үүнийг эрт дээр үеэс мэддэг байсан учир хүүхдийн бэлгийн бойжилт эрт явагдахаас сэргийлж чөмөгний тос идүүлдэггүй байсан байна.

Эх сурвалж: ontslog.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close