Энтертайнмент

Ким Кардашьян дахин бүрэн нүцгэлж шуугиан тарьлаа

Риалити шоуны од бүсгүй өөрийн 110 сая дагагчтай инстаграм хуудсан дээрээ нүцгэн зургуудаа нийтэлжээ. Сүүлийн үед нэлээд чимээгүй байсан тэрээр урьдын адил ээлжит тэсрэлтээ хийсэн нь энэ юм. Ингээд түүнийг ямар зорилгоор тачаангүй зургуудаа олон нийтэд хуваалцсныг хүргэе.

Ким Кардашьян дахин бүрэн нүцгэлж шуугиан тарьлаа
Энэ удаагийн нүцгэлэлт нь түүний шинээр гаргаж буй үнэртэй устай холбоотой гэнэ. Тэрээр энэ сарын 23-нд шинэ үнэртэнгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлажээ.

2

Үнэртэнгийн нэр нь “The KKW” бөгөөд савлагааг нь өөрийн биений хэлбэрээр хийхээр болсон нь энэ ажээ. Тэрээр олон нийтэд цацсан зурагтаа Ванесса Бэкрофт (Vanessa Beecroft)-ийг дурдсан байв. Тухайн уран бүтээлчийн хувьд Кимийн нөхөр болох Канье Вест (Kanye West)-тэй хамтарч ажиллаж байсан туршлагатай зурагчин ажэээ.


Саяхан өгсөн ярилцлагандаа “Миний шинээр гаргаж буй үнэртэй ус 5 сард олон нийтэд хүрэх болно. Үнэртэй усны савлагааны хувьд миний биений хэлбэрийг гаргаж хийсэн. Ийм гайхалтай үнэртэй ус хийсэн өөрөөрөө үнэхээр их бахархаж байна” гэжээ.




Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close