Дэлхий

Найз залуугаа хүчирхийлж байсан Англи бүсгүйд олон жилийн хорих ял оноожээ

22 настай Жордан Ворт (Jordan Worth)  гэр бүлийн хүчирхийлэлээр 7.5 жилийн хорих ял сонссон Британийн анхны эмэгтэй болсон байна. Түүний найз залуу хөгжлийн бэрхшээлтэй байсан бөгөөд тэрээр 9 сар залууг гэртээ хорьж, бүх зүйлийг нь хянаж, цагддаг байсан гэнэ.

Жордан Вортыг харахад сайхан сэтгэлтэй, тусч эмэгтэй мэт сэтгэгдэл төрдөг байжээ. Тэрээр сургуулий төгсөөд багш болох ёстой байсан боловч найз залуу болох Алекс Скил (Alix Skeel)-ыг зодож, дарамталдаг байсан болох нь тогтоогдож хорих ял сонссон байна. Залуу тархины шингэн ихтэй бөгөөд өөрийгөө хамгаалж чаддаггүй гэнэ.


Хөршүүд нь Ворт дээр гомдол мэдүүлснээр ийнхүү цагдаагийнхан бүсгүйг баривчилж, шүүх хурал болсон байна. Судалгаанаас харахад бүсгүй сургуулиа онц дүнтэй төгсөж, гэр оронгүй амьтдад анхаарал хандуулж, Африкийн өлсөж буй хүүхдүүдэд санаа зовж тусалдаг байсан ч 2016 оны 4 сараас 2017 оны 6 сар хүртэл найз залуугаа зодож, дарамталдаг байсан болох нь батлагджээ.

Ворт Скилын амьдралыг бүхэлд нь хянадаг байсан бөгөөд үгэнд нь орохгүй тохиолдолд зоддог байсан гэнэ. Ийнхүү зодохдоо тэрээр алх, отверк ашиглаж байсан бөгөөд нэг удаа буцалсан ус хүртэл асгаж байжээ.


Бүсгүй Алекстай 2012 оноос буюу 16 настай байхдаа үерхэж эхэлсэн байна. Тэд Бедфордширийн Стюартбид хамт амьдрах болжээ. Шүүх хурал дээр бүсгүй анх үерхэж эхэлснээсээ хойш л найз залуугаа хянаж, цагддаг гэсэн мэдэгдэл гарсан байна.

Тэрээр найз залуугаа гэр бүл, хамаатан садантайгаа уулзахыг нь хориглож, цахим хуудсыг нь хянаж, ямар хувцас өмсөх, хэзээ дотно харьцаанд орох гэх мэт бүх зүйлийг нь зааж байсан гэнэ. Үүнээс гадна залуу газраар унтдаг байсан бөгөөд Ворттой нэг оронд орох хориотой байжээ.

Удалгүй сэтгэл зүйн дарамт нь бие махбодийн дарамт болж хувирсан байна. Залуу тархины өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй байсан учир Вортын өөдөөс хариу үйлдэл үзүүлж чаддаггүй байжээ.

“Би маш их түлэгдсэн байсан бөгөөд гар, хөлгүй болох болов уу л гэж айж байсан. Би 63.5 кг жигтэй байсан ч, одоо 19 кг хасаж 44 кг болсон. Эхлээд тэрээр надад сэтгэл зүйн дарамт үзүүлж байсан ч дараа нь хүч хэрэглэж эхэлсэн” хэмээн Алекс ярьжээ.

Алекс доголож, хөл  гар нь хөхөрч, гар нь унжиж байхыг анзаарсан хөршүүд цагдаад мэдээлэл өгсөн байна.


Эмчийн үзлэг хийхэд Алексын гар нь хоёр болон гуравдугаар түвшний түлэгдэлтэй байсан бөгөөд энэ түлэгдэлтийг хүнсний скочоор боож нуусан байжээ. Үүнээс гадна түүний биен дээр олон төрлийн шарх, сорви байсан гэнэ.

Бүсгүйд 7.5 жилийн хорих ял оноосон бөгөөд Алекс руу огтхон ч ойртож болохгүй гэсэн шийдвэр гарчээ. Энэ нь эмэгтэй хүнийг гэр бүлийн хүчирхийлэгчийн хэргээр яллаж буй анхны хэрэг болсон байна. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл ихэнхидээ гэрээс гардаггүй бөгөөд ялангуяа эмэгтэй хүчирхийлэгчтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй өнгөрдөг байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close