Бусад хүмүүс

Дуучин Наки: Би Монголын Лучано Павароти болохгүй л юм бол ингэж байгаад яах вэ дээ

Дуучин Наки: Би Монголын Лучано Павароти болохгүй л юм бол ингэж байгаад яах вэ дээ
Хамгийн сүүлд “Яг түүн шиг” шоунд оролцож үзэгчдийн хайртай уран бүтээлч болсон нэгэн бол дуучин, продюсер Наки буюу Нацагдорж. Багаасаа л урлагт дурласан тэрээр “Universe Best Songs” тэмцээний шилдэгт шалгарч тухай үедээ багагүй олны танил болж байсан ч өөрийгөө хөгжүүлэхийг илүүд үзэн дуу бичлэгийн студид ажиллах болсон гэдэг. Дуурийн дуулаачийн ангид суралцаж байсан тэрээр поп чиглэлээр дуулах болсон бөгөөд тухайн үедээ “Нэгэнт л би Монголын Лучано Павароти болохгүй л юм бол би энэ мэргэжлийг сонгоод энэ агуу урлагийг зүгээр ингээд байлгаад яах вэ дээ гэж дотроо бодож байсан л даа. Тэгээд л би өөр ангируу шилжсэн. Ямар ч байсан өөрийгөө давсан, хичээсэн” хэмээжээ. Үүнээс хойш хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч болсон гэнэ. “Ocean Grey” студидээ сүүлийн үед хит болж буй бүхий л дуунуудыг хийж буй гэхэд хилсдэхгүй болсон бөгөөд түүний шийдвэр үнэхээр нүдээ олсон нь энэ ажээ.

Image may contain: 1 person

Image may contain: Naki Naki

Image may contain: one or more people, people standing, shoes and outdoor

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close