Бусад хүмүүс

Гүзээлзгэнэд зүү нуусан этгээдэд 15 жилийн ял оноохоо мэдэгдлээ

Австралийн зарим зах, худалдааны төвүүдээр зүүтэй гүзээлзгэнэ жимс зарагдаж, иргэдийг айдаст автуулаад байна.

Зүүтэй гүзээлзгэнэ худалдан авсан 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн ба нэг иргэн зүү залгиж, өнөөг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсээр байгаа аж.

Тэгвэл уг асуудалд Австралийн Засгийн газар анхаарлаа хандуулан ажиллахаа амласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Ерөнхий сайд Скотт Моррисон жимсний худалдаа эрхлэгчдийн ашгийг бууруулах, иргэдийн амь насанд заналхийлсэн этгээдэд 15 жилийн хорих ял оноох боломжтой хэмээн мэдэгджээ.

Мөн эрх баригчид жимсэнд зүү нуусан этгээдийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнд 70 мянган ам.доллар өгөхөө амлав.

Цагдаагийнхан гэмт этгээдийг эрэн сурвалжилсаар байна.

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. It’s really a great and helpful piece of info.
    I’m satisfied that you simply shared this useful
    info with us. Please keep us informed like this.
    Thank you for sharing.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close