Бусад хүмүүс

Рэппер Дрэйк 14 настай охиныг эргүүлж эхэлжээ

“Хачирхалтай зүйлс” цувралын залуу од Милли Бобби Браун саяхан рэппер Дрэйктэй ямар харилцаатай талаараа ярьсан нь интернэт хэрэглэгчдийг цочирдуулжээ. Өнгөрөгч даваа гарагт болсон “Эмми” кино наадмын улаан хивсний ёслолын үеэр 14 настай жүжигчин Милли 31 настай рэппер дуучин Дрэйкийн талаар ам нээхдээ “Би түүнд хайртай” хэмээсэн байна. Тэрээр “Би түүндтэй Австралид уулзсан. Тэр үнэхээр гайхалтай, сайн найз, үлгэр жишээ хүн. Бид нэг нэгэн рүүгээ мэссеж бичсэн. Тэр над руу “Би чамайг маш их санаж байна” гэсэн зурвас илгээхэд “Би чамайг илүү их санаж байна” гэж би хариу бичсэн” хэмээн ярьжээ.

Мөн энэхүү өсвөр насны охин өөрөөс нь хоёр дахин ах Дрэйк өөрт нь амьдралын зөвлөгөө өгсөн хэмээн ярьжээ. Чухам ямар зөвлөгөө өгсөн талаар сэтгүүлч асуухад “Хөвгүүдийн тухай. Тэр надад тусалсан. Тийм ээ. Тэр үнэхээр гайхалтай. Би түүнд хайртай” гэж хариулсан байна. Гэхдээ Миллид чухам яг ямар зөвлөгөө өгснийг хэлэхийг хүссэнгүй. Энэхүү өсвөр насны охин рэппер Дрэйктэй ирэх 11-р сард Атлантад хийх аялан тоглолтынх нь үеэр уулзана гэдгээ ч мөн хэлсэн юм.

Харин насанд хүрээгүй охинтой хөвгүүдийн тухай илэн далангуй зурвас илгээж буй Дрэйкийг интернэт хэрэглэгчид хүчтэй шүүмжилж байна. Түүнийг өсвөр насны хүүхдийг илт эргүүлж, “шар сэмжилж” байна хэмээжээ. Мөн нэгэн хэрэглэгч “Түүнийг хорь” хэмээн уриалсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close