Спорт

Б.Чимэдцэрэн пауэрлифтингийн Дэлхийн аварга боллоо

ӨАБНУ-д пауэрлифтингийн хэвтээ шахалтын ахмад, насанд хүрэгчдийн ДАШТ болж, Монголын баг тамирчид хос алт, мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний насанд хүрэгчдийн +120 кг-ын жинд Б.Чимидцэрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Б.Чимэдцэрэн хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон бөгөөд тэрээр өмнө нь ДАШТ-ээс мөнгө, Азийн гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм. Мөн -120 кг-ын жинд дэлхийн аварга Б.Алтангэрэл мөнгөн медаль хүртжээ.

Хэдхэн хоногийн өмнө энэ тэмцээний ахмадын 105 кг-ын жингийн ангилалд Б.Ууганбаяр алт, Ц.Баярхүү мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан. Ийнхүү Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-д төрийн дуулалаа хоёронтоо эгшиглүүлж, төрийн далбаагаа хоёронтоо мандууллаа. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлагууд баг тамирчидаа удирдан ийнхүү бахдам амжилт байгуулаад байна.

 

Б.Чимэдцэрэн пауэрлифтингийн Дэлхийн аварга боллоо

Б.Чимэдцэрэн пауэрлифтингийн Дэлхийн аварга боллоо

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close