Бусад хүмүүс

Аймшигт өвчинтэй тэмцсэн Аврил Лавин шинэ дуутай эргэж ирэв (бичлэгтэй)

Удаан хугацааны турш маш аюултай өвчин болох хачигт боррелиозтой тэмцэж, эдгэрсэн дуучин Аврил Лавин саяхан “Head Above Water” нэртэй тун сэтгэл догдлуулам шинэхэн дуугаа фэнүүддээ хүргэсэн байна. Дуучин бүсгүй энэхүү дууг аймшигт өвчинтэйгээ тэмцэж, Бурханаас тусламж хүсэн залбирч байсан хүнд хэцүү үедээ бичжээ. Дууны үг нь “Бурхан минь, намайг уснаас гаргааж, битгий живүүлээч, бүх зүйл улам хэцүү болж байна. Би тантай уулзах мөчдөө өвдөглөн залбирах болно намайг битгий живүүлээч” гэсэн утга агуулах аж.

2000-аад оны үед залуусыг байлдан дагуулж байсан алтернатив рок дуучин Аврил энэхүү дуу бүтсэн түүхийг ярихдаа “Нэг шөнө би өөрийгөө үхэж байна гэж бодсон. Би өөрийгөө үнэхээр үхэж байгааг хүлээн зөвшөөрсөн. Ээж минь миний дэргэд, гарыг минь атгаад хэвтэж байлаа. Яг л живж байгаа юм шиг мэдрэмж төрж байв. Би амьсгаагаа түгжээд “Бурхан минь уснаас гарахад минь туслаач” гэж залбирч эхэлсэн. Тэр үед л энэ дууны үг бий болсон доо” хэмээжээ.

Дуучин Аврил 2015 онд “Fly” нэртэй дуу гаргаснаасаа хойш уран бүтээл туурвиагүй юм. Тэрээр 2015 онд аялан тоглолтынхоо үеэр хачирхалтай өвчний шинж тэмдэг илрээд буй тухай ярьж байсан бөгөөд хэд хэдэн эмчид үзүүлсний эцэст халдвартай хачигт хазуулснаар үүсдэг хачигт боррелиоз хэмээх өвчин туссан болохоо мэдсэн байна.

Энэхүү өвчнийг даван туулж чадсан Аврил өөртэй нь ижил зовлонтой ч эмчилгээ хийлгэх боломжгүй хүмүүст туслахын тулд “Аврил Лавин” сангаараа дамжуулж, #HeadAboveWater нэртэй футболк худалдан, мөнгө цуглуулж эхэлсэн гэнэ шүү.
Хачигт боррелиоз буюу Лаймын өвчин (Lyme disease) нь Borrelia burgdorferi бактериар үүсгэгддэг. Бугын хачиг энэ бактерийг зөөдөг бөгөөд халдварлагдсан хачигт хазуулсан тохиолдолд өвчилдөг. Зарим өвчтөн хачигт хазуулснаа санадаггүй. Хэрвээ эмчлэхгүй бол зүрх, тархи, үе мөч, мэдрэлийг хамарч хүндэрдэг. Бүх лайм өвчний тохиолдлын 94% нь АНУ-ын доорх 12 мужид тохиолддог: Connecticut, Delaware, Maine, Maryland, Masschusetts, Minnesota, New Jersey, New Hampshire, New York, Pennsylvania, Virginia, Wisconsin.

Халдвар нь гурван үе шаттай.

1 үе шат: хазуулсан газар өвөрмөц бухын нүдэн тууралт гарах, толгой өвдөх, халуурах

2 үе шат: тууралт тархах, булчингийн өвдөлт, үений өвдөлт, зүрх дэлсэх, толгой эргэх, Беллийн саа (нүүрний булчин сулрах), толгой хүчтэй өвдөх, самуурах, хүзүүний хөшингө, менингит, ой санамжаа алдах, сэтгэл гутрал

3 үе шат: үений өвдөлт, үе хавдах, архаг мэдээ алдах, ой санамжаа алдах

Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close