Бусад хүмүүс

Эрчүүдийн бэлэг эрхтний хэмжээ сексийн амьдралд хэр чухал вэ?

Эрэгтэй хүний хувьд хамгийн ихээр санааг нь чилээж, анхаарал хандуулах ёстой зүйл бол яахын аргагүй сексийн амьдрал, тэдний бахархал болсон бэлэг эрхтэн билээ. Тиймээс эрчүүд бэлэг эрхтнийхээ хэмжээнээс ичих асуудал маш түгээмэл байдаг. Бид өнөөдөр энэхүү сэдвийг барьж аван, та бүхэндээ эрэгтэй хүний бэлэг эрхтний хэмжээ сексийн амьдралд хэр чухал нөлөөтэй болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

Эрчүүдийн бэлэг эрхтний хэмжээ сексийн амьдралд хэр чухал вэ?

Статистикийн мэдээгээр, шилжилтийн насанд эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудлаар эмчид ханддаг хүмүүсийн 85-90% нь эмэгтэй хүмүүс байдаг аж. Хөвгүүд болон залуучууд, ер нь эрчүүд бэлгийн замын өвчтэй хүмүүс эмчид хандах үед тухайн өвчин нь аль хэдийнэ хүнд шатандаа орсон байдаг гэнэ. Энэ мэдээгээрээ бид та бүхэнд эрэгтэй хүний эмзэг эрхтний талаарх зарим мэдээллийг хүргэх болно.

1 Эрэгтэй хүүхдүүдэд шилжилтийн нас хэрхэн явагддаг вэ?

Эрэгтэй хүүхдүүдийн бэлгийн бойжилт хүн бүрт харьцангуй ижил явагддаг бөгөөд эхлэх хугацаа, хэр урт хугацаанд явагддаг эсэх нь тус бүрийн ген, биеийн байдал, шим тэжээлээс хамаарч өөр өөр байдаг. Дунджаар Хойд Америк дахь нийт хөвгүүдийн 98%-ийн шилжилтийн нас нь 9-14 насанд явагддаг буюу охидоос ойролцоогоор 2 жилийн дараа эхэлдэг байна. Энэхүү шилжилтийг 5 шатанд хувааж үздэг.

Төмсөгний эзлэхүүн 4мл болон түүнээс их хэмжээгээр, уртаараа 2.5см болон түүнээс их хэмжээгээр нэмэгддэг.

Бэлэг эрхтний урт болон өргөн нэмэгдэнэ. Мөн үс ургаж эхэлнэ.

Эзлэхүүн нэмэгдсэнээс нэг жилийн дараа хамгийн анхны үрийн шингэн ялгаралт явагдана.
Өсөлтийн хурд нэмэгдэж, хоолой бүдүүрнэ.

Сахал ургана.

Энэхүү үйл явц нь төмсөгний эзлэхүүн 15-25мл болж, эрхтний урт 4-6см нэмэгдсэнээр дуусдаг. Эхний үе шатнаас эцсийн шат хүртэл ойролцоогоор 4 жил шаардагддаг. 15 нас хүртэл бэлэг эрхтэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй байвал энэ нь шилжилтийн нас сүүлдэж явагдахын дохио бөгөөд эмчид үзүүлэх хэрэгтэй ч нэг их санаа зовох шаардлагагүй. Хөвгүүдийн шилжилтийн насны өөрчлөлт явагдахгүй байх нь охидынхоос 8 дахин их байдаг бөгөөд удам болон биеийн байдалтай шууд холбоотой. Хэдийгээр цаг хугацаа олгох юм бол өөрөө шийдэгдэх асуудал боловч ямар нэг өвчин байхыг ч үгүйсгэхгүй. Судлаачид харин сэтгэл санааны байдлыг шилжилтийн насны хоцрогдолтой холбон авч үздэг.

Эрэгтэй хүүхдүүдэд шилжилтийн нас хэрхэн явагддаг вэ?

2 Бэлэг эрхтний үүрэг

Бэлэг эрхтэн нь эхийн хэвлийд байхдаа хэлүүтэй нэг эсийг хуваан үүссэн нэг төрлийн булчин юм. Шилжилтийн насанд өсөж томордог. Бүрдүүлэх хэсгүүд:

Үзүүр – Хагалгаа хийлгээгүй үзүүр нь ягаан өнгийн чийглэг “мукоса” гэх эдээр хучигдсан байдаг. Хагалгаа хийлгэсэн бол арьсыг авч, мукоса мембран нь хуурайшдаг.

Эрхтний хажууд орших 2 хос төмсөг нь цусаар дүүрэхэд хөвчрөл явагддаг.

Төмсгөн дунд байрлах хөвсгөр эд нь мөн хөвчрөл явагдахад цусаар дүүрдэг бөгөөд үрийн шингэнийг хадгалдаг.

Үрийн шингэн нь дур тавихад биеэс гадагшилна.

Бэлэг эрхтний үүрэг

3 Бэлэг эрхтний хэмжээ биеийн үйл ажиллагаанд хамаардаг уу?

Мэдээж үгүй. Гэхдээ зөвхөн микро бэлэг эрхтэн буюу хэвийн хэмжээнээс 2.5 дахин (хөвчирсөн үедээ 7см хүртэлх урттай) бага байх нь нэг төрлийн өвчин бөгөөд үүнийг хамааруулан авч үзэхгүй. Энэ нь нийт эрэгтэйчүүдийн 0.6%-д тохиолддог төдийгүй дөнгөж төрсний дараа мэдэгдэх боломжтой тул эмчлэгдэх бүрэн бололцоотой байна. Эротик кино нь бэлэг эрхтний том жижиг хэмжээ хамааралтай гэсэн сэтгэгдлийг хүмүүст төрүүлсэн юм. Гэвч энэ нь үнэндээ ямар ч үнэний оргүй. Хэлбэр, хэмжээний хувьд эр бэлэг эрхтэн яг эмэгтэй хүнийхтэй адил өөр өөр байдаг. Хөвчрөөгүй үеийн дундаж хэмжээ нь 8-10см бол хөвчирсөн үеийнх дунджаар 15см бөгөөд 11.4-19см хүртэл хэлбэлзэлтэй байдаг аж.

Бэлэг эрхтний хэмжээ биеийн үйл ажиллагаанд хамаардаг уу?

4 Эрхтний хэмжээ дур хангахад хамааралтай юу?

Үгүй. Нэн түрүүнд дур тавилтыг туршлагатай холбон тайлбарлаад үзье. Энэ бол зөвхөн хоёр хүний бие физиологийн үйл ажиллагаа бус тархитай холбоотой асуудал юм. Дур тавилт нь тархины мэдрэлийн системээс хамаардаг. Эрэгтэйчүүдийн дур ханалт нь эмэгтэйчүүдийн адилаар тав тухтай байдал, тайван байдал, болж буй зүйлд бэлэн эсэх, өөртөө итгэх итгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Эрчүүд дур ханалгүйгээр үрийн шингэн гадагшлуулдаг нь маш хачирхалтай. Үрийн шингэн гадагшлуулалт нь хүний биеийн анатомын бүтэц болоод химийн бодис, дааврын өөрчлөлтийн улмаас явагддаг байна. Тиймээс хэрэв таны эрхтэн хэвийн бол таны оролцоогүй байсан ч үрийн шингэнийг гадагшлуулах болно. Дур тавих нь хүний хүсэл тачаал, тав тухтай байдал, сэтгэл санааны байдал зэргээс хамаардаг.

Хоёрдугаарт, эмэгтэй хүний мэдрэлийн цэгүүдийн төгсгөл нь үтрээнээс 1-3см гаруйн цаана байдаг тул ихэнх эмэгтэйчүүд хэр гүн орж байгааг мэддэггүй. Дур тавихад хамгийн чухал зүйлүүдийн нэг нь гүн гүнзгий байгаа мэдрэмж авах явдал юм. Судалгаагаар, эрэгтэй хүмүүсийн 55% нь өөрийн эрхтний хэмжээнд сэтгэл хангалуун байдаг бол, эмэгтэйчүүдийн 85% нь хамтрагчийнхаа эрхтэнд сэтгэл хангалуун байдаг аж.

Эрхтний хэмжээ дур хангахад хамааралтай юу?

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close