Бусад хүмүүс

ЖҮДОГИЙН ШИНЭ ОД: 17 настай АВАРГА Дарья Билодидыг танилцуулъя

Aзербайжаны Баку хотноо өнөөдөр /2018.09.20/ эхэлсэн жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдрийн барилдаанд Украйны тамирчин 17 настай Дарья Билодид хэмээх шинэ од төрлөө. Өвлийн олимпийн үеэр уран гулгагч Загитоваг биширсэн спорт сонирхогчид жүдогийн Дэлхийн аварга эхлүүт Дарья Билодид гэж царайлаг, дэлхийн цоо шинэ аварга руу анхаарлаа чиглүүллээ.

Дарья Билодид зурган илэрцүүд

Эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд зодоглож, алтан медаль хүртсэн жүдогийн шинэхэн од 2017 онд 16-хан насандаа насанд хүрэгчдийн Европын аварга болж, 2018 онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлэн, нэг ч ялагдалгүй явсаар 17 насандаа Дэлхийн аварга болоод байна.

Дарья Геннадиевна Билодид 2000 оны аравдугаар сарын 10-нд Киев хотноо төрсөн.

Дарья Билодид зурган илэрцүүд

2018 он гарснаас хойш алтан медаль хүртсэн түүний таван тэмцээний хоёр нь нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй “Их дуулга”, гурав нь Гран-при ангиллынх гээд бодохоор онцлохгүй байхын аргагүй. Энэ амжилтаараа 2018 онд хамгийн өндөр амжилт гаргасан жүдочдын жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд тамирчны замналдаа хоёрхон удаа дийлдсэн нь түүнийг “Ялагдашгүй” гэх тодотголын эзэн болгоод байна. Тэрээр Киев хотын 328 дугаар сургуулийн сурагч бөгөөд түүний аав, ээж хоёр нь хоёул жүдоч.

Түүний аав ДАШТ-ий хүрэл медальт (2005), Европын хошой аварга (2001, 2003) Геннади Билодид, ээж нь жүдо бөхийн спортын мастер, ОХУ-ын өсвөрийн болон армийн аварга С.Кузнецова юм. Дарья зургаан настайдаа аав, ээж хоёроороо жүдо бөхийн эрдэм заалган, өдгөө ч тэднийхээ удирдлагад бэлтгэлээ базаадаг ажээ. Аав, ээж нь түүнийг багад нь гимнастикийн дугуйланд бүртгүүлсэн ч “Зөвхөн жүдогоор хичээллэнэ” гэж зорин, өдийг хүрчээ.

Холбоотой Зураг

2014 онд Украины 16 хүртэлх насны ангиллын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 13-хан настайдаа өөрөөсөө насаар эгч тамирчдыг ялсаар алтан медаль хүртсэн хамгийн залуу жүдоч болсон байна. Түүнээс хойш нэг ч ялагдалгүй өрсөлдсөөр 2015 онд 16 хүртэлх насны ДАШТ-д түрүүлжээ.

Дарья Билодид зурган илэрцүүд

Дийлдэшгүй мэт барилдан, олны хараанд өртсөн Дарья Билодид2017 оноос насанд хүрэгчдийн тэмцээнд зодоглож эхэлсэн юм. Өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнд дийлдээгүй түүнийг “акул”-уудтай хэрхэн барилдахыг олон хүн сонирхон, чих тавин хүлээж байв. Зарим бөх багадаа онцгойрсон ч насанд хүрээд амжилт нь саардаг ч Украин охин тэгсэнгүй. Түүний өрсөлдсөн насанд хүрэгчдийн ангиллын анхны тэмцээн нь Европын цомын аварга байлаа. Тэмцээнд торолгүй түрүүлэн, дараа нь Европын аварга болж, олны итгэлийг амжилтаар хариулав. Өнгөрсөн жил Нидерландад болсон Гранприд түрүүлсэн Дарья Хөх хотод хүрэл медаль хүртэхдээ Италийн Ф.Миланид ялагдсан бол, ДАШТ-д зодоглохдоо гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэгт ялагдсан байна. Насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлснээсээ хойш буюу өнгөрсөн жилийн хугацаанд хоёрхон удаа ялагдсан нь энэ юм.

Холбоотой Зураг

Сайн барилдахаас гадна гойд үзэсгэлэнтэй учир түүнийг спортоос өөр салбарыхан ч тун их сонирхдог. Мэргэжлийн боксчин, WBC холбооны дэлхийн аварга асан М.Бриедисийн промоутер, англи мэргэжилтэн А.Сиеста гэхэд түүнийг сонирхож буй хүмүүсийн нэг. Тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хэрэв би Билодидын менежер болох юм бол түүнийг Холливудын од болгоно” гэсэн удаатай.

Олны итгэж байсанчлан Дарья Билодид үнэхээр 17 насандаа Дэлхийн аварга болж чадлаа. Казахстаны нэрийн өмнөөс барилдах болсон Монголын тамирчин Г.Отгонцэцэгт 2017 онд ялагдсан ч түүнээс хойш Г.Отгонцэцэгийг энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний барилдаантай нийлээд дөрвөн удаа яллаа.

Жүдо бөхийн ертөнцөд ийм нэгэн шинэ од мэндэлж байгааг хүлээн авна уу!

 

Дарья Билодид зурган илэрцүүд

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close