Бусад хүмүүс

АНЖЕЛИНА ЖОЛИ, БРЭД ПИТТЭЙ ӨӨРИЙНХӨӨ ГЭРТ НУУЦААР УУЛЗАЖ БАЙХ САНААЧЛАГА ГАРГАЖЭЭ!

Анжелина Жоли, Брэд Питт хоёрын гэр бүл салах ажил хэзээ ч дуусахгүй юм шиг санагдаж байна. Тэд хүүхдүүдээ хувааж авахаар оролдож, ингэхдээ бие биеэ дайрч давшилдаг аж. Гэвч Анжелина, Брэд хоёр эв найртайгаар оршин тогтнох аргыг олсон бололтой. Хэрвээ түрүүнд нь Жоли хүүхдүүдтэйгээ уулзахыг эцэгт нь зөвшөөрдөггүй байсан бол, одоо өөрийнхөө гэрт нууцаар уулзаж байх санаачлага гаргажээ! “Брэд, Анжелина хоёр түүний гэрт нууцаар уулзсан юм. Нэг үгээр хэлэхэд, анх удаа тэд бие биеэ угтан тосч, байдлыг хүүхдүүдийнхээ хамт шийдвэрлэж эхлэхээр болжээ. Энэ бол амжилт” гэж учрыг мэдэх хүн хэлсэн байна. Харин Брэд удахгүй ийм явдал болно гэдгийг мэдэж байжээ. “Брэд аль хэдийнээс эвлэрэх бодолтой байсан бөгөөд харин одоо тэд эвлэрч, тэдний хүүхдүүдэд ч амар тайван болох юм”.

43 настай Анжелина Жоли, 54 настай Брэд Питт хоёр салж чадахгүй л байгаа бөгөөд хэн нь хүүхдүүдээ асран хамгаалахыг шийдэхээр зүтгэсээр лбайгаа аж. Түр асран хамгаалах асуудлыг хэлэлцэх байсан шүүхийн ээлжит хуралдаан наймдугаар сарын 21-нд болох ёстой байсан ч, тодорхой бус шалтгаанаар болоогүй юм. Тиймээс шүүхийн сүүлчийн шийдвэр хүчинтэй хэвээр байгаа бөгөөд эхнэр, нөхөр хоёр дараачийн тогтоол гарах хүртэл энэ шийдвэрийг дагах ёстой.

Анжелинаг Лондонд “Малифисент 2” кинонд тоглож байх зуур, Питт хүүхдүүдтэйгээ өдөрт 4 цаг байхаар шүүх сүүлчийн хуралдаанаасаа тогтоожээ. “Брэд дуртай үедээ хүүхдүүд рүүгээ тэдний өөрсдийнх нь дугаарлуу утасдаж бо нь маш чухал юм. Түрүүнд нь тэр Анжелинагаар дамжуулж байж л хүүхдүүдтэйгээ ярихыг оролддог байсан байх гэж би үзэж байна. Харин Анжелина нэг бол утсаа авдаггүй, эсвэл хүүхдүүд ойр хавьд алга хэмээн хариулдаг байсан, тиймээс шүүх Жолигийн оролцоогүйгээр тэдэн рүү утасдахыг Питтэд зөвшөөрсөн юм” гэж гэр бүлийн эрхийн өмгөөлөгч Дэвид Гласс хэлжээ.

Анжелина хүүхдүүдээ эцэгтэй нь уулзахыг хязгаарласнаар, анхлан асран хамгаалах эрхээ алдаж болох юм. Тэр тэдний харилцааг сэргээхэд туслах ёстой. “Зургаан хүүхдийн хэн нь ч эхтэйгээ төдийгүй, эцэгтэйгээ баттай, эрүүл харилцаатай байх нь маш чухал” гэж шүүгч хэлсэн байна.

С.Инда

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close