Бусад хүмүүс

Германд устөрөгчөөр ажилладаг галт тэргийг туршив

Устөрөгчийн түлшээр ажилладаг хамгийн анхны галт тэргийг Германы хойд нутагт зорчигч тээвэрт ашиглаж эхэлсэн байна. “CoradiaiLint” галт тэрэг Куксхафен-Букстехуде чиглэлд анхны тогтмол аяллаа хийлээ. Уг галт тэрэг Доод Саксон мужийн Куксхафен, Бремерхафен, Бремерфёрде, Букстехуде гэсэн дөрвөн хотын хооронд зорчигч тээвэрлэх юм. Устөрөгчийн түлшээр ажилладаг анхны галт тэргийг замд үдэх ёслолд Доод Саксон мужийн Эдийн засаг, тээврийн сайд Бернд Альтхусман, Францын Alstom компанийн захирал Анри Пупар-Лафарг нар оролцсон байна.

Галт тэргийг Германы Зальцгиттер хотод Францын Alstom компани зохион бүтээж угсарчээ. CoradiaiLint нь цагт 140 км хурдлах ба нэг удаагийн түлш цэнэглэлтээр 1000 км зайг туулдаг аж. Устөрөгчийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгслүүдийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь бага байдаг. Шинэ галт тэргийг төмөр замын цахилгаанжуулаагүй хэсгүүдэд ашиглах аж. Доод Саксоны удирдлага цаашдаа дизель түлшээр ажилладаг мужийн бүх галт тэргийг устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэргээр солихоор төлөвлөж байгаа ба мужийн төсвөөс 81 сая евро гаргажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close