Бусад хүмүүс

Сэрэмжлүүлэг: Резинэн боолт гарт нь шигдэн орсон байжээ

Хятадын зүүн зүгт орших Анхуй мужийн Лингуан хотод оршин суудаг 4 настай Ле Ле охины өвөө эмээ нь түүний бугалгыг тойрон гарсан зүйлийг үзүүлэхээр эмчид ханджээ. Гэсэн хэдий ч эмч нар түүний бугалгыг тойрон улайсан байсныг яг юу болохыг нь тодорхойлж чадаагүй ба халдвар эсвэл  харшлын нэг нь байх хэмээн явуулжээ.

Цагаан сараар гэртээ түр ирсэн Ле Легийн аав ээж бугалган дээр гарсан зүйлээсээ болж биеийн байдал нь хүндэрч эхэлсэн охиноо хөрш Жэжианг мужийн нийслэл дэх Хүүхдийн эмнэлэгт үзүүлэхээр авч явсан аж.

Хятадын хот, тосгодод нийт 61 сая орчим хүүхэд эцэг эхгүйгээр өсөж торниж байна гэсэн тоо баримт байдаг аж.

Эмч нар Ле Лед шинжилгээ хийсний дараа түүний бугалганд резинэн боолт шигдэж орсон болохыг тогтоожээ. Резинэн боолт түүний арьс руу маш гүн шигдэж орсон байсан учир эмч нар мэс ажилбарын тусламжтайгаар боолтыг авахаас өөр аргагүйд хүрчээ.

Баруун гарынхаа бугалганд хийсэн байсан резинэн боолт нь арьс руу нь маш гүн шигдсэний улмаас охины арьс резинэн боолтны гадуур ургасан байж.

Охинд эмчилгээ хийсэн Еэ эмч Хятадын мэдээллийн цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа 20 жил ажиллахдаа ийм тохиолдолтой анх удаа таарсан талаараа онцолсон байна. Тэрээр эцэг эхчүүд болон асран хамгаалагчдад бага насны хүүхдүүдийг тэр дундаа гурваас доош насны хүүхдүүдийг резинэн боолтоор тоглуулахгүй байхыг анхааруулжээ.

Ле Легийн ээж аав Хятадын сая сая иргэдийн адилаар амьдралаа залгуулахын тулд үр хүүхдээ эмээ өвөө дээр нь орхин, өөр хотод хийхээр явдаг аж. Ийм тохиолдлуудад хүүхдүүдэд тавих анхаарал сулрах эрсдэл маш өндөр байдаг болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Хятадын хот, тосгодод нийт 61 сая орчим хүүхэд эцэг эхгүйгээр өсөж торниж байна гэсэн тоо баримт байдаг аж. Тэдгээр хүүхдүүдийн дийлэнхийнх нь эцэг эх том хотод ажил хийж, мөнгө олохоор явсан аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close