Бусад хүмүүс

Гэртээ хийж болох хэвлийн дасгалууд

Хүн бүр эрүүл харагдахыг хүсдэг. Аз жаргалтай амьдрал гэдэг нь өөрөө эрүүл байхын нэр билээ. Гэвч бид заримдаа завгүй амьдралаасаа болоод дасгалын заал руу явдаггүй эсвэл тухлаг гэртээ дулаан хөнжилдөө хэвтэхийг хүссэндээ өглөөд гүйж чаддаггүй. Гэтэл 2017 оны төгсгөлд хүмүүсийн гаргасан ирэх жилд хэрэгжүүлэх хувь хүний өөрчлөлтийн жагсаалт дахь зорилгуудыг нэгтгэж үзэхэд хамгийн үр дүнтэй жингээ хасах байсан нь судалгаагаар нотлогджээ. Ингээд танд ч мөн илүүдэл жин асуудал болоод байгаа бол маш хурдан жингээ хасахад тань туслах дасгалуудыг хүргэж байна

Гэртээ хийж болох хэвлийн дасгалууд

Доорх дасгалуудыг 20 секунд хийгээд 10 секунд амрах маягаар хийгээрэй. Дасгал бүрээ 8 тойрог давтан хийнэ. Харин дасгал бүрийн хооронд 1 минут амраад дараагийн дасгалдаа ороорой.

1 Уулын авиралт 4 удаа + тууш суулт 2 удаа

Уулын авиралтаа эхлээд хийнэ. Суниалтын байрлал аваад нэг хөлөө өөд нь цээжрүүгээ татна. Өвдгөө аль болох толгойдоо ойртуулахыг хичээгээрэй. Нөгөө хөлдөө мөн давтан хийх ба энэ тойргоо нэг гэж тоолно. Ингээд 4 удаа тойроод тууш суулт хийнэ. Үүнийг хийхийн тулд мөн суниалтын байрлал аваад баруун гар, зүүн хөлөө газраас хөндийрүүлж, гараа толгойнхоо хажууд авчраад хөлөө эсрэг талруугаа жийнэ. Энэ дасгалыг хийж байхдаа биеэрээ аль болох газарт хүрэхгүй байх юм шүү. Ингээд эргээд суниалтын байрлалдаа шилжин зүүн гар, баруун хөлөөрөө хөдөлгөөнийг давтана. Энэ тойргийг 2 удаа давтаад эргэн ууланд авиралтаа 4 удаа хийнэ гэх мэтээр давтаарай.

Уулын авиралт 4 удаа + тууш суулт 2 удаа

2 Плё алхалт

Энэ дасгалыг хийхэд танд намхавтар сандал хэрэг болно. Нэг хөлөө сандал дээр тавиад тэр хөл дээрээ бүх жингээ авч дээш үсрэн сандал дээр гарна. Үсэрч байхдаа хөлөө солбин сандал дээр байсан хөл дээрээ газарт бууна. Эргэн нөгөө хөл дээрээ үсрэн сандал дээр гарч хөлөө солбино гэх мэт хийнэ. Энэ дасгалыг 4 удаагаар 8 тойрог хийгээрэй.

Плё алхалт

3 Суниалт

Хөлийнхөө хуруугаар газарт тулж, доош харж хэвтээд гараараа газарт тулна. Хоёр тохойгоо аль болох биедээ ойрхон тавьж 90 градус болтол биеэрээ доошлоно. Буцаад гараараа түлхэн биеэ дээш өргөнө. Үүнийг мөн 8 удаа хийгээрэй.

Суниалт

4 Солбилттой суулт 2 удаа + бюрпий 1 удаа

Цэх зогсоод нэг хөлөөрөө урагш алхан доош сууна. Урд хөлийн чинь өвдөгний цаанаас хөлийн хуруу харагдаж байх ёстой шүү. Эргэн босоод хөлөө солбин давтана. Үүнийг хоёр удаа хийгээд бюрпий дасгал руу шилжинэ.

Солбилттой суулт 2 удаа + бюрпий 1 удаа

5 Жампин жакс 5 удаа + бюрпий 1 удаа

Цэх зогсоод гараа толгой дээгүүрээ зөрүүлж хөлөө хоёр тийш салган үсэрнэ. Үүнийг 5 удаа хийнэ. Доош харж, суниалтын байрлал авч байгаад хөл дээрээ дээш босоод үсрэнгээ гараа мөн толгой дээгүүрээ давуулна. Дараа нь хөлөөрөө хойш үсэрч суниалтын байрлалдаа эргэн шилжинэ. Үүнийг нэг удаа хийгээд эргээд өмнөх дасгалаа ахин 5 удаа гэх мэтээр тойрно.

Жампин жакс 5 удаа + бюрпий 1 удаа

6 Хөл бөмбөгчин

Энэ дасгалыг хийхийн тулд чамд бөмбөг хэрэгтэй. Нэг хөлөө бөмбөг дээр тавин хөнгөн үсрэнгээ хөлөө солбино.

Хөл бөмбөгчин

7 Алхамт планк

Суниалтын байрлал аваад нэг гараа тохойгоор нь нугалан тохойгоороо газарт тулаад араас нь нөгөө гараа нугалан тулна. Буцаад нэг гараа тэнийлгэн алгаараа газарт тулаад дээшлэнэ. Ахин нөгөө гараа тэнийлгэнэ гэх мэтээр тойрно

Алхамт планк

8 Ойрын зайн гүйгч

Эхлээд дээш харж шалан дээр хэвтэнэ. Гараа тохойгоор нь нугалаад дээш чигтэй байрлуулна. Тэгээд цээжээрээ дээш босонгоо нэг гараа урагш нөгөө арагш гаргана. Үүнтэй зэрэгцэн урагш гаргасан гарынхаа эсрэг талын хөлийг өвдгөөр нь нугалан татна. Өрөөр хэлбэл гүйж байгаа мэт байрлалд орох юм. Буцаад эхнй байрлалдаа орно. Ингээд үүнийгээ давтана.

Ойрын зайн гүйгч

9 Түлхэлттэй суулт

Эхлээд суниалтын байрлал авна. Хөлөө урагш татан цээжиндээ авчран дээш босно. Дээш босонгоо суултын дасгал хийж гуяндаа бүх ачааллыг өгнө. Буцаад доош алгаараа газарт тулан суугаад хөлөөрөө хойш үсрэн анхны байрлалдаа орно. Одоо ахин урагш хөлөөрөө үсрээд дээш босно гэх мэтээр давтана.

Түлхэлттэй суулт

10 Сумо суулт

Эхлээд хөлөө салгана. Мөрнөөсөө ч том зайтай хоёр тийш салгаад тавхайгаа 45 градус хажуу тийш тавина. Одоо нуруугаа цэхэлсэн чигээрээ доош 90 градус өнцөг гарган сууна. Дээш босоод ахин сууна.

Сумо суулт

За ингээд чи хэзээнээс эдгээр дасгалуудыг хийж эхэлье гэж бодож байна даа? Сэтгэгдэл бичиж бидэнд мэдэгдээрэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close