Дэлхийнийгэм

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаан байх боловч 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар нойтон цас орж, сэрүүсэн, салхи шуургатай байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр /2018.9.24/ болон маргааш ихэнх нутгаар  хур тунадас орохгүй, дулаан байх боловч 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж,  сэрүүсэн, салхи шуургатай байх төлөвтэй байна.

Маргааш буюу /2018.9.25/ баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-28-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө дөрвөн градус хүйтнээс нэг градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close