Олны танил

Жүжигчин А.Гэрэлцэцэгийн үе мултарсан залуухан амраг

Монголын хошин урлагын хамгийн царайлаг бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй А.Гэрэлцэцэг юм. Авъяас чадвар,  царай төрхөөрөө олонд танигдсан бүсгүйн хайр дурлалын асууудал ихээхэн сонирхол татдаг нь үнэн. Тэгвэл Мисс Ю.Балжидмааг жүжигчин А.Гэрэлцэцэгээр сольсон залуу Сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү гэдгээр нь олон нийт илүүтэй таних модель Т.Энхтүвшин сүүлийн үед жүжигчин А.Гэрэлцэцэгийн найз залуу гэж цоллуулах болж.

Эрлийз царай төрхтэй болоод ч тэрүү гадаадад загвар өмсдөг байсан Т.Энхтүвшин анх мэргэжил нэгт мисс Ю.Балжидмаатай үерхэж байсан цаг саяхан. Үе тэнгийн тэднийг загварын хамгийн сайхан хосууд гэж ойр дотныхон ихэд ам сайтай байсан.

Хосууд чимээгүйхэн салцгааж хоёр талд найз залуу, найз охинтой болцгоосон. Ю.Балжидмаа гэхэд дуучин Гантулгатай хэсэг хугацаанд үерхэж байгаад салсан бол модель Т.Энхтүвшин мисс найз бүсгүйгээ жүжигчин бүсгүйгээр сольсон.

Солих солихдоо эгчмэд бүсгүйг найз бүсгүйгээ болгосон нь олны анхааралыг ихээхэн татсан. Мэдээж тэр бол нялх ногоо зулгаадаг гэдгээрээ алдартай хошин шогийн жүжигчдийн нэг. Угаасаа насаар залуу үе мултарсан сайхан залуучуудыг уураглаж насны ханиа болгож чаддаг хошин шогийн жүжигчин бүсгүйчүүдийн сүүлийг мушгисан жүжигчин нь А.Гэрэлцэцэг. Хэсэг хугацаанд харилцаагаа нууцалж байсан хосууд өдгөө хамтын амьдарлаа ч нуухгүй байгаа билээ.

Одоогоос яг хоёр жилийн өмнө сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү Энхтүвшин Сингапурт болсон 36 орон оролцсон Азийн мистер тэмцээнд 2-р байрт шалгарч байсан. Мөн Asian best model , Best photogenic модел гэсэн гурван шагнал хүртжээ, Сингапурын “Керри” хэмээх дэлхийд 7 салбартай том агентлагт ажиллах гэрээ хийсэн.

Харин өнгөрсөн жилийн өдийд “Маск” хамтлагийн жүжигчин А.Гэрэлцэцэгтэй хайр сэтгэлийн холбоотой болсноо хоёулаа олонд зарлаж байв. Загварлаг залуу, царайлаг жүжигчин бүсгүй хоёрын хайр сэтгэл бүтэмжтэй байгаа. Төрмөнхийн хүү Энхтүвшин 1993 онд төрсөн бол найз бүсгүй А.Гэрэлцэцэг нь 80-аад оны эхээр төрсөн найз залуугаасаа 12 насаар эгч гэж яригдаж эхэллээ.

А.Гэрэлээ насаар эгчмэд ч найз залуутайгаа үе тэнгийн харагддаг, насны зөрөө огт байхгүй юм шиг харагддаг. Хошин урлагийн жүжигчин Гэрлээ нас бол тоо гэдгийг харуулж, 20 гаруйхан настай залууг “унатал тустал” дурлуулсан нь нэг талаар бахархал ч юм шиг. Ямартай ч хайр сэтгэлд нас хамаагүй гэдгийг дахин баталж буй хоёр хосдоо уншигч түмнийхээ өмнөөс аз жаргал хүсье.

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. First off I want to say awesome blog! I had a quick question tyat I’d
    like to ask iff you don’t mind. I waas interested to find out how yyou center yourself
    and clear your thoughts before writing. I’ve had difficulty clearing my mind in getting my ideas out.
    I do enjoy writing however it just seems like the first 10 to 15minutes are usually wasted simply just trying to figure out how to begin. Any sggestions or hints?
    Thank you!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close