Бусад хүмүүс

Гитарчин Өөжгий шинэхэн хайртайгаа учирав уу

Монголын шилдэг гитарчдын нэг Өөжгий хэмээн алдаршсан С.Өлзий-Орших нэлээд хэдэн жилийн өмнө 1990-ээд оны сайхан бүсгүйн тэмцээнд түрүүлсэн мисс Ц.Түмэнхүслэнтэй амьдарч байгаад удалгүй хоёр тийш болцгоож тухайн үедээ хэд, хэдэн удаа шүүхдэлцэж байсан юм. Түүнээс хойш тогтсон амьдрал зохиогоогүй тэр саяхнаас нэгэн бүсгүйтэй хамт явах болсон нь манай дуранд өртлөө. Уулыг цас, эрийг нас гэдэгчлэн он цагийн эрхэнд нас нь хэлбийж яваа түүнийг зарим нэг фанатууд нь хурдан хөгширч байгааг гайхдаг. Магадгүй түүний халзарч буй буурал үс нь түүнийг тэгж харагдуулдагийг үгүйсгэхгүй. Ийн нэгэн цаг үед мандаж, цалгиж явсан гитарчин маань хамтын шинэ амьдрал зохиохоор ээлжит хайр дурлалдаа умбан явна уу…Түүний цаашдын амьдралд аз жаргал хүсье.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close