Энтертайнмент

ГОО БҮСГҮЙГ ГАЛЗУУ ЭМГЭН БОЛГОН ХУВИРГАСАН 25 ЖИЛИЙН АЙМШИГТ ТҮҮХ

Бланш Монье гэх ер бусын үзэсгэлэнтэй бүсгүй байжээ. Энэ явдал Францын Пуатье
хотод болсон аймшигт хэрэг. Моньегийн гэр бүл баян, язгууртан, бас их хүнлэг гэр бүл
байсан аж. Гэвч энэ бүгдийнх нь цаана аймшиг нуугдаж байсныг 1901 онд илрүүлсэн
байна. Гэрийн эзэгтэй Луиза-Леонарда охиноо 25 жил нууц өрөөнд хорьж, хоолныхоо
үлдэгдлээр хооллож байжээ. Бүсгүй хаашаа ч гарах аргагүй өрөөнд хархнуудтай хамт
амьдарч байсныг хөршүүд нь ч мэдсэнгүй.

Цагдаа нар Моньегийн гэрт нэгжлэг хийж, өнцөг булан бүрийг нь шалгахдаа уг
аймшигт өрөөг олж хараагүй аж. Үзэсгэлэнт охиныг сураггүй алга болсонд тооцож
байжээ.
Түүнийг 49 настай байхад нь цагдаа нар гаргаж авахад үзэсгэлэнт бүсгүй хөгшин,
ухаан санаа нь самуурсан, хүн гэхэд хэцүү эмгэн болон хувирсан байжээ. Бланш Монье
26 кг жинтэй болж, намирсан сайхан үс нь шулмасынх мэт ургасан байна. Түүнийг
нөмөрч байсан даавуунд нь ороон авч гарахад ээж нь зочныхоо өрөөнд кофе уугаад
сууж байсан гэдэг.
Бланш Монье эмнэлэгт очоод хүний хэлсэн үгийг сайн ойлгож байсан аж. Тэрээр усанд
ор гэхэд дуртай гүйцэтгэж “Энэ ямар сайхан юм бэ” гэж хэлж байжээ.
Бүсгүйг 25 жилийн дараа яаж олсон юм бол гэж уншигч та бодож байгаа байх. Охины
ах Марсель Монье ээжийгээ өвдсөний дараа сэтгэцийн өвчтэй дүүгээ хорих гэж зовно
гэж бодохдоо цагдаад захидал бичсэн байна. Ойр орчны байшингийнхан нь Моньегийн
гэрээс эмэгтэй хүн хашгирах дуу гарахыг сонсч байсан ч цагдаад мэдэгдээгүй 25 жил
болсон нь сонин. Хөршүүд нь сүүлд мэдүүлэхдээ тэдний гэрт эмэгтэй хүн хашгирч “Би
юу хийчихсэн юм бэ, намайг эндээс гаргаач, би тэсэхгүй нь. Бурхан гэж байдаггүй юм
байна. Байсан бол амьд хүн ингэж зовох ёсгүй” гэх сонсогддог байсан гэжээ. Мөн
“цагдаа, бурхан, эрх чөлөө, гуйж байна” зэрэг үгс Моньегийн гэрээс байнга сонсогддог
байсан аж. Энэ үед 1892 он байв

Охины эцэг Шарль-Эмиль Монье ч нас барахдаа эхнэртээ охиноо сулла гэж хэлсэнгүй.
Зарц нар болон Бланшийн төрсөн ах нь ч юу ч хараагүй мэт явдаг байжээ. Сүүлдээ
зарц нар нь олон жил аймшигт өрөөнд хоригдон сэтгэцийн өвчтэй болсон бүсгүйд
туслахаас төвөгшөөж, хоол өгөхөө больсон байна.
1901 оны гуравдугаар сард хатагтай Моньег хүү Марселийнх нь хамт баривчилжээ.
Өвдсөн байсан Луиза-Леонарда 15 хоногийн дараа нас барсан бол хүүд нь 15 сарын
хорих ял оноосон байна. Гэвч дүүгээ амьдаараа үхэж байгааг дуугүй харж байсан ах нь
түүнд оноосон ял шударга бус байна гэж өмгөөлөгчтэйгөө нийлэн заргалдаж байжээ.
Харин үзэсгэлэн гоо бүсгүй Бланш Монье амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл сэтгэл
мэдрэлийн эмнэлэгт байжээ. Түүний ухаан санаа нь эргэн эрүүл бололгүй байсаар
хорвоог орхисон байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close