Бусад хүмүүс

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ 9 ЗҮҮД БА ЭДГЭЭРИЙН ЦААД УТГА

Зүүд бол

энэ хорвоогийн хамгийн тодорхой бус зүйлсийн нэг мөнөөс мөн. Зүүд нь айлгаж чадна, бишрэл төрүүлж, баярлуулж, бас шаналгаж ч мэднэ.

Зүүдийг тайлж, судлах нь сэтгэл судлаач Йен Уоллесын үйл ажиллагааны хувийн практик ажил бөгөөд тэр янз бүрийн хүний 150 мянга гаруй зүүдийг судлажээ. Тэгээд хамгийн түгээмэл есөн зүүдний жагсаалт гаргаж, эдгээрийн далд утгыг тайлбарласан байдаг.

9. Нууц өрөө

9 самых распространенных снов и их значения по версии известного психолога

Ер нь нууц өрөө нь таны амьдралын янз бүрийн талыг харуулдаг. Жишээлвэл, та нууц өрөөний хаалгыг нээвэл, огтхон ч гадарлаж байгаагүй өөрийн шинэ авъяасыг нээж байгаа хэрэг. Ийм зүүд нь авъяас чадвараа хөгжүүлэх цаг болсныг харуулж байна.

8. Машины жолоо дийлдэхгүй болох

9 самых распространенных снов и их значения по версии известного психолога

Машин нь та зорилгодоо маш түргэн хүрч, гэхдээ заримдаа хэцүү байдгийг бэлгэддэг. Одоо та үүнээс болоод хэтэрхий их шаналж байгаа бололтой. Бүхий л шаналалаа орхиж, зөвлөгөө өгөхийг бусдаас хүс! Ингэх нь замаасаа хазайхгүй байж, төлөвлөсөн бүхэндээ хүрэхэд танд туслана.

7. Өндрөөс унах

9 самых распространенных снов и их значения по версии известного психолога

Хэрвээ та зүүдэндээ унаж байгаагаа мэдэрвэл, энэ нь та ганцхан зүйлд хэтэрхий хамаг анхаарлаа төвлөрүүлдэг гэсэн үг юм. Тийнхүү тэгтлээ шаналах хэрэггүй, өөрөө өөртөө болон таны эргэн тойронд байгаа хүмүүст итгэж, тэгээд тайвшир.

6. Нисч байна гэж зүүдлэх

9 самых распространенных снов и их значения по версии известного психолога

Хэрвээ та нисч байна гэж зүүдлэсэн бол, энэ нь та удтал санаа зовоож байсан нарийн, цэгнэсэн шийдвэр гаргасныг харуулж байгаа хэрэг.

5. Шалгалтанд муу бэлтгэх

9 самых распространенных снов и их значения по версии известного психолога

Хэрвээ та шалгалтанд муу бэлтгэсэн гэж зүүдлэсэн бол, танд өөрийгөө үнэлэх талаар илт дутагдал байгаа хэрэг. Яг үнэндээ бол, та амжилтад хүрч чадахгүй байгаа зарим зүйлтэй эвлэрч чадахгүй байна. Өнгөрснийг орхиж, өөрийн хүчтэй талд дүн шинжилгээ хийхийг мэрий.

4. Олны өмнө нүцгэн байна гэж зүүдлэх

9 самых распространенных снов и их значения по версии известного психолога

Бид хувцсаараа өөрийн жинхэнэ байдлыг байнга далдлаж байдаг. Хэрвээ та хотоор нүцгэн явж байна гэсэн зүүдлэвэл, ойр дотнын хүмүүс болон найз нөхөддөө өөрийгөө нээн харуулж, өөрийгөө яг байгаагаар нь үзүүл.

3. Жорлон олдохгүй байх

9 самых распространенных снов и их значения по версии известного психолога

Жорлон юунд хэрэгтэйг бид мэднэ. Хэрвээ та зүүдэндээ жорлон олж чадахгүй байгаа бол, бусдын тухай бодохоо больж, өөрийн хэрэгцээ шаардлага, өөрийн тав тухын тухай бодож эхлэх цаг ирсэн хэрэг.

2. Шүд унаж байна гэж зүүдлэх

9 самых распространенных снов и их значения по версии известного психолога

Шүд бол та өөртөө аль хэр итгэлтэй байдгийн бэлгэдэл юм. Хэрвээ шүд унаж байна гэж зүүдлэвэл, амьдралын ямар нэг асуудал таны өөртөө итгэх итгэлийг хөндөж байгаа хэрэг. Нөхцөл байдал таныг алчихаж мэдэх юм шигээр үүнийг хүлээж авахаа боль. Бүхнийг сайтар эрэгцүүлэн бодож, асуудлыг байдаг л зүйл хэмээн хүлээж ав. Шийдэгдэшгүй асуудал гэж байдаггүй.

1. Хөөгдөх

9 самых распространенных снов и их значения по версии известного психолога

Хэрвээ та хэн нэгнээс зугадаж байгаа бол, шийдвэрлэхийг хүсч буй асуудал таны амьдралд яг байгаа хэрэг, харин та үүнийг мэдэхгүй явна. Энэ асуудлыг шийдвэрлэх нь зарим дэврүүн санаа бодолдоо хүрэхэд танд туслаж болох юм. Ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлдөж, ажиллахаас бүү ай!

С.Инда

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close