Бусад хүмүүс

ЦӨС,НОЙР БУЛЧИРХАЙ ӨВДДӨГ,ХООЛНЫ ШИНГЭЦ МУУДСАН ГЭДЭС ЦАНХАЙДАГ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД

Нойр булчирхайн өвчнөөр шаналж хэвтэрт бсан хүн тэнхэрч боссон гэхээр нь ууж хэрэглээд надад,гэрийнхэнд болон танилуудад маань үр дүнгээ өгсөн тул та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.
Эход харуулахад: Цөс өтгөн, нугаралттай цөснөөсөө болж нойр булчирхай үрэвссэн гэж байсан.

Сүү,сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрч цанхайдаг,хурц хоол, чихэрлэг зүйл идсэний дараа баруун,зүүн хавир ганы доогуур нумласан, хатгуулсан,таталдсан хорссон юм шиг хэвлий барисан өвдөлттэй, дал хавсарч чилж хөшдөг, хатгуулдаг гүйлгэдэг, хамаагүй хоол идэж болохоо байсан би хус модны хагийг хэрэглээд хүссэн хоолоо хүссэн үедээ идэж байна.Тостой цуйван,хорхог,шорлог,өөхтэй хавирга,аагтай цай,хятад со хоол…гд л бүгдийг нь. Хусны хаг нь хар ногоон өнгийн модныхоо гадуур үйсэн дээрээ бурзайж ургасан зүйл.Модноос нь авахдаа халбага болон мохоо зүйлээр хөнгөн хусаж авна.Зажлахад модлог хатуувтар зүйл зажлагдана. Гашуувтар амттай. Буцалгаж хандалж хэрэглэнэ. Ханднаасаа хооллолт бүрийн өмнө 2-3 балгыг дараа нь 2-3 балгыг уух маягаар өдөрт 3-5аягыг ууж хэрэглэнэ.

Мөн өвдөж бгаа үедээ хуурайгаар нь томхон чимхийг шингэнээр даруулж уугаад өвдөлт намдахгүй бол 5,6 мин дараа дахиад тэр хэмжээгээр ууна. Тэгээд л өвчин намдаах эм уусан мэт өвдөлт алга болно.Биед маань сөрөг нөлөөгүй өвдөлтгүй болж бсан тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэдэг байсан. Өвдөхөө байхаар нь хэрэглэх нь багасаад одоо бүүр хэрэглэхээ болисон.

Хусны хаг ууснаар биед минь гарсан өөрчлөлтүүд:

Хоол ны дэглэм барихаа болисон.
Цээж дал хөшихөө болисон.
Гүйлгэхгүй.
Цанхайхгүй.
Гэдэс дүүрэхгүй.
Хатгуулсан таталдсан, нумласан өвдөлтгүй болсон.
Та бүхэнд хандаж хэлэхэд: Өвдөлт (үрэвсэл) намдтал хоолны дэглэмээ бариарай! Ардын эмчилгээ тул өөрсдийн мэргэн ухаанаар тунгаана буй за.Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүс их бдаг тул бусдадаа түгээнэ үү!

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close