Бусад хүмүүс

Жолооч бүрт тулгардаг асуултууд

Хөдөлгүүр ажиллахгүй бол аккумулятор суудаг

– Радиогоо асаалттай орхих
– Дохиолол ажиллах
– Дотор болон гаднах гэрлүүдийг асаалттай орхих
– Халаагуур, хөргүүрээ ажиллуулах
– Хэт хуучин батарейтай
Гэсэн хэдэн тохиолдлуудад батарей дуусах магадлалтай байдаг.

Бага хурдтай явж байхад суудлын бүс зүүх шаардлагагүй

– Энэ бол туйлын худал ойлголт.
– Та 50 км цагийн хурдтай явж байхдаа ч урд машинаа мөргөөд хүчтэй бэртэж болзошгүй. Аюулгүйн бүс бол машинаа асаасны дараагаар зайлшгүй бүслэх ёстой зүйлсийн нэг. Зөвхөн өөрийнхөө төлөө ч биш бусдын төлөө аюулгүй нийгмийн төлөө.

Та рультэйгээ ойрхон бөгөөд эгц суух ёстой
– Худал. Рультэйгээ наалдаж ойрхон суух нь жолоо барихад тийм ч тохиромжтой биш шүү. Өөрт эвтэйхэн байрлалаар суугаад гараа V хэлбэрт оруулаад жолоогоо бариарай.

Агааржуулагч ажиллуулах үед СО2 илүү их хэмжээгээр ялгардаг уу?

Машиныхаа агааржуулагчийг ажиллуулах нь тодорхой хэмжээгээр СО2-ийн хэмжээг нэмэгдүүлдэг.

Машин, агааржуулагчийг ажиллуулахын тулд хөргөлт, халаагуур гээд нэмэлт үйлдэл хийдэг учир түлш тодорхой хэмжээгээр илүү зарцуулдаг. Ингэснээр машинаас илүү их нүүрстөрөгчийн хий ялгарч яндангаар нь гадагшилдаг. Энэ нь дэлхийн дулааралд тодорхой нөлөө үзүүлдэг гэдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй.

Мэдээж нүүрстөрөгч ялгаруулалтын хэмжээ машин бүр дээр адилгүй. Бас ямар хурдтай явж байгаа, ямар температуртай байгаа гээд олон хүчин зүйлээс хамаарч өөр, өөр байна.

Судлаачдын үзэж байгаагаар хотын зам дээр явж ядсан үед СО2 хамгийн ихээр ялгардаг бөгөөд харин хурдны зам дээр хамгийн бага үзүүлэлттэй байдаг гэнэ.

Тэгэхээр цонхоо нээсэн нь дээр үү?

Нээлттэй цонх ч бас муу нөлөөллийг тодорхой хэмжээгээр үзүүлдэг. Ялангуяа хурдтай явж байх үед. Цонхоо нээлттэй хурдтай давхиж байх үед аэродинамикийн эсэргүүцэл их хэмжээгээр нэмэгддэг.

Тэгэхээр аливаа зүйлийн хужрыг тааруулж тохирох нөхцөлд зөв сонголтыг хийх нь чухал. Мөн гол асуудал болох агааржуулагчаа, халаагуураа ажиллуулах уу? Тав тухтай байдлаа хоёрт тавьж дэлхийн дулааралд анхааралд хандуулах уу гэдэг нь таны л сонголт.

Суудлын бүс зүүх нь цөөн тохиолдолд муу нөлөө үзүүлдэг

Ном ёсоор нь зүүсэн суудлын бүс бага зэрэг муу нөлөө таны биед үзүүлж болно. Гэхдээ тэр нөлөө нь жижиг хөхрөлт ч юм уу ямар нэг шалихгүй зүйл байдаг.

Хамгийн гол нь олон олон тохиолдолд суудлын бүс зүүгээгүйгээс ослын хохирол хүний эд эрхтэн рүү ортлоо даамжирдаг. Тэгэхээр таны биед бага зэрэг тухгүй, төвөгтэй байсан ч суудлын бүсээ заавал зүүх хэрэгтэй.

Осол гарахад овор ихтэй машин илүү аюулгүй байдаг

Энгийнээр бодоход энэ үнэн ч юм шиг. Та нэг машин мөргөх ёстой боллоо гэж бодоход эсрэг талаасаа арай том машинтай байхыг хүснэ биз

Гэхдээ хариулт үгүй бололтой.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд овор хэмжээ нь аюулгүй байдалд тийм ч ач холбогдолтой байдаггүй аж. Хамгийн аюулгүй машины жагсаалтад олон олон бага масстай машинууд их масс-тайгаасаа дээгүүр байранд жагсдаг. Гэхдээ жижиг болохоороо биш шүү дээ.

Ерөнхийдөө бол хэмжээ аюулгүй байдалтай хамааралтай биш ээ л гэх гэсэн юм. Машиныг бүтээхдээ суурилуулсан технологи, бүтээсэн эх үүсвэрүүд нь л хамгийн чухал.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close