Бусад хүмүүс

Та шүлсээ гоожуулж унтдаг уу? Тийм бол ийм учиртай…

Мэдээж унтаж амрах нь бидний эрүүл мэндэд маш чухал билээ. Тохируулж унтах нь биеийг эрч хүчээр тэтгэж, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжин, сэргээж байдаг. Хүн бүр л өөрт тухтай байрлалаар унтаж, аль болох ядаргаагаа тайлж, эрч хүчээр дүүрэн сэрэхийг хичээдэг шүү дээ. Харин зарим тохиолдолд бид унтаж байхдаа шүлсээ гоожуулж, чийгтэй дэрэн дээр сэрэх нь олонтаа. Энэ нь ямар учиртай юм бол гэж та бодож байсан уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Та шүлсээ гоожуулж унтдаг уу? Тийм бол ийм учиртай…

Та хичээл, ажил дээрээ хэсэгхэн зүүрмэглэхдээ шүлсээ гоожуулж, олны дунд онигоо болж байсан уу? Энэхүү асуудал цөөнгүй хүнд тохиолдсон гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ та үүнээсээ ичих огт хэрэггүй. Харин ч бахархаж, баярлаж болох юм. Учир нь нойрон дунд шүлс гоожих нь таны бие хангалттай амарч, эрч хүчээ нөхсөний илрэл ажээ.

Бид бүгд л ядаргаагаа тайлж, эрч хүчээ сэлбэх гэж унтдаг шүү дээ. Харин шүлс гоожих нь таны нойр үүргээ сайн биелүүлж, биеийг тань бүхэлд нь амрааж чадсан байна гэсэн үг. Тиймээс одооноос шүлсээ гоожуулж унтахаас ичихээ больж, харин ч сэрэхэд дэр тань нойтон байвал баярлаж болох юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close