Бусад хүмүүс

Намрын цагт хэрхэн турах вэ?

Намар цагт жингээ барьж болох 5 өдрийн дэглэмийг танилцуулж байна. Энэ дэглэм нь биеэс хорыг гадагшлуулж, организмыг цэвэрлэх үйлчилгээтэй.

Дэглэмийн меню:

1 дэх өдөр

– Өглөө: овъёос – сүүтэй байж болно, ногоон цай, 1ш алим

– Өдөр: жигнэсэн ногоо /хүссэн/, цагаан будаа, ногооны салат, нимбэгний шүүс, ногоон цай

– Орой: жигнэсэн мах – 100гр, ногоон цай

2 дахь өдөр

– Өглөө: ногоон цай, жимс хүссэн хэмжээгээр – гадилаас бусад

– Өдөр: цэцэгт байцаатай шөл, улаан лооль өргөст хэмхний салат, ногоон цай

– Орой: туна загасны мах, ногоон цай

3 дахь өдөр

– Өглөө: ногоон цай, жимсний цэвэр шүүс, жимс

– Өдөр: цэцэгт байцаатай шөл, шинэ ногооны салат

– Орой: үхрийн махтай шөл, ногоон цай

4 дэх өдөр

– Энэ өдөр хэрэв та зөвхөн ногоон цай эсвэл өөр төрлийн цай уугаад давж чадахаар бол зөвхөн цай ууна. Хэрэв үгүй бол өмнөх 3 өдрөөс сонгоод иднэ.

5 дахь өдөр

– Өглөө: ногоон цай, жимсний цэвэр шүүс

– Өдөр: ногоотой шөл, ногоон цай, нимбэгний шүүс

– Орой: будаатай үхрийн махны шөл, ногоон цай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close