Бусад хүмүүс

Бритни Спирс экс нөхөртөө олгодог тэтгэмжээ нэмэв

Дуучин Бритни Спирс экс нөхөртөө олгодог тэтгэмжээ нэмэгдүүлэхээр болжээ. Тэрбээр багагүй хугацаанд бүжигчин нөхөр асан Кэвин Федерлайнтайгаа хүүхдийн тэтгэмжийн асуудлаар шүүх дээр маргаантай байсан. Учир нь 13 настай Шон Престон, 12 настай Жэйден нэртэй хөвгүүдээ өөр дээрээ авч өсгөж буй Кэвин өнгөрөгч тавдугаар сард Бритнигийн олгож буй мөнгөн тэтгэмж хангалтгүй байна гэж шүүхэд гомдол гаргасан. Бритни, Федерлайн нар 2004 онд гэр бүл болж, 2007 онд салцгаасан юм. Федерлайнд Бритнигийн сар бүр олгож буй 3000 доллар хангалтгүй байна гэж үзэж, энэ мөнгийг 20 мянгад хүргэхийг хүссэн билээ. Мэдээж Спирс хүүхдүүдийнхээ сургуулийн, нэмэлт сургалтын төлбөр болон хувцас, бусад зүйлсийнх нь төлбөрийг хийчихсэн учраас сар бүр 20 мянган доллар төлөхийг эсэргүүцсэн юм.
Харин саяхан тэд тохиролцоонд хүрч, дуучин бүсгүй хөвгүүддээ одоо өгч байгаа мөнгөө нэмэхээр болсон байна.
Эх сурвалж http://www.info.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close