Бусад хүмүүс

Төрөлхийн мэт үзэсгэлэнтэй харагдах аргууд

Сүүлийн үед нүүр будалт гэхээс илүү “натурал” төрхийг эрхэмлэх охид ихэссээр байгаа билээ. Бүсгүй та ч гэсэн тэдэнтэй ижил нүүрээ будахгүй явахыг хүсэх ч, гадаад төрхөөсөө ичиж байвал анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ нүүрний будаггүйгээр таныг үзэсгэлэнтэй харагдуулах гайхалтай аргуудыг танилцуулах гэж байна.

1 Нүүрний арьсыг гэрэлтүүлэх

Та нүүрний арьсаа илүү тунгалаг, гэрэлтсэн болгохын тулд, “алтан товч” цэцгийн цайг уугаарай. Нэг цайны халбага алтан товч цэцгийн хандыг аяга буцалсан усанд хийж орхиод, 30 минутын дараа уух хэрэгтэй. Цайгаа уухдаа амт оруулах үүднээс нэг цайны халбага зөгийн бал нэмж болно. Та энэхүү цайгаа өглөөний цайнаас өмнө ууж байснаар таны арьс цэвэрхэн, тунгалаг харагдах юм.

Нүүрний арьсыг гэрэлтүүлэх

2 Сормуусаа өтгөн, урт болгох

Сормуус ургуулах хялбар болоод үр дүнтэй аргуудын нэг бол төрөл бүрийн тос ашиглах юм. Та ижил хэмжээтэй касторын тос, бүйлсний тос, гүнжидийн тос болон Е витаминыг нийлүүлж, хутгаарай. Үүнийгээ сормуусандаа түрхэж, хонуулна. 14 хоногийн турш сормуусандаа энэхүү бэлдэцийг түрхэснээр, мэдэгдэхүйц ургаж, таныг гайхшруулах болно. 

Сормуусаа өтгөн, урт болгох

3 Үсний гэмтлийг эмчлэх

Хэрэв үс тань салаалж, гэмтсэн бол, энэхүү аргыг хэрэглээд үзээрэй. Та тал аяга цэвэр тарганд, нэг өндөгний шар болон нэг хоолны халбага касторын тос хийж хутгах хэрэгтэй. Дараа нь нэг халбага кокосын тос, “жожоба” цэцгийн тосыг нэмж хийгээрэй. Үүнийгээ сайтар хутгасны дараа, чийгтэй үсэндээ түрхэж, гадуур нь уутаар бүрхэнэ. Ойролцоогоор 1 цаг болсны дараа, үсээ шампунь ашиглаж угаагаарай.

Үсний гэмтлийг эмчлэх

4 Гараа зөөлрүүлэх

Та гараа зөөлхөн, булбарай болгохын тулд, энгийн гарын тосыг бага зэрэг цагаан цуутай хольж, түрхээрэй. Үүнийгээ орой орондоо орохоос өмнө түрхэх ёстойг анхаар. Өглөө гэхэд гар тань хүүхдийн арьс шиг зөөлөн, торгомсог болсон байхыг анзаарах болно. 

Гараа зөөлрүүлэх

5 Үсээ гэрэлтсэн болгох

Нэг ширхэг гадилыг арилгаж, блендэрт хийн, дээр нь нэг хоолны халбага оливын тос, 2 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага цэвэр тараг нэмээрэй. Үүнийгээ эргүүлж, холиод чийгтэй үсэндээ түрхээд, гадуур нь уут бүрхэх хэрэгтэй. 30 минут болсны дараа үсээ угаана.

Үсээ гэрэлтсэн болгох

6 Үхэжсэн арьсыг гуужуулах

Үхэжсэн арьсыг гуужуулахын тулд 100 гр зуун настын шүүсэн дээр, 3 хоолны халбага буцалсан ус, 3 хоолны халбага архи нэмж, хутгана. Үүнийгээ ашиглаж, нүүр болон хүзүүгээ үрээрэй. 10 минутын дараа нүүрээ угаана. Энэ нь таны үхэжсэн арьсыг гуужуулж, цэвэрлэхээс гадна, үрэвсэл үүсгэгч бактерийг устгах болно.  

Үхэжсэн арьсыг гуужуулах

7 Хумсыг бат бөх, цагаан болгох

Та хумсаа бат бөх, цагаан болгохыг хүсвэл, нимбэгний шүүсэнд хумсаа хэсэг хугацаанд байлгахад хангалттай. Нимбэгийг голоор нь зүсч, шүүсийг нь шахаж саванд хийж авах бөгөөд үүндээ хумсаа дүрж, 15 минут байлгаарай. 

Хумсыг бат бөх, цагаан болгох

8 Хар батганаас салах

Гэртээ хар батганаас салах маскыг бэлтгээрэй. Нүүрсэн эм болон “хоргүй” шингэн цавууг хольж, тус маскыг бэлтгэх бөгөөд хамар болон хар батгатай хэсэгтээ түрхэх хэрэгтэй. Үүнийгээ хатмагц нь хуулж аваарай. Харин дараа нь нүх агшаах бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.

Хар батганаас салах

9 Хагарсан уруулыг эмчлэх

Та ижил хэмжээтэй сүүн крем болон луувангийн шүүсийг хольж, бэлтгэх хэрэгтэй. Үүнийгээ урууландаа түрхэж, 7 минут байлгаарай. Дараа нь уруулаа угаана. Уруул тань зөөлөрч, булбарай болсон байх болно.

Хагарсан уруулыг эмчлэх

10 Шүдээ цайруулах

Нүүрсэн эмийг нухаж бэлтгээд, үүгээрээ шүдээ угаагаарай. Та нүүрсэн эмээр шүдээ угаахдаа өөр сойз хэрэглэх ёстойг анхаар.

Шүдээ цайруулах

11 Нүдний доорх хар хүрээг арилгах

Хүйтэн сүүнд 2 ширхэг хөвөн хийж, хэсэг байлгасны дараа авч, нүдэн дээрээ тавина. Ингэснээр нүд амарч, хар хүрээ ч алга болох аж. 

Нүдний доорх хар хүрээг арилгах

12 Үсээ төгс харагдуулах

Та үсээ хэвэнд оруулахын тулд индүү, хайч хэрэглэх шаардлагагүй. Ердөө л гараа эрдэстэй усанд дүрж, дараа нь гараараа үсээ засч, хөвсийлгөхөд хангалттай. 

Үсээ төгс харагдуулах

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close