Бусад хүмүүс

Жүрж нил ягаан өнгөтэй болсны учрыг тогтоожээ

Энэ сарын эхээр нэгэн австрали эмэгтэйн хоёр настай хүүдээ идүүлсэн жүрж хэсэг хугацааны дараа өнгө нь хувирч, нил ягаан өнгөтэй болсон бөгөөд энэ явдал цахим орчинд ихээхэн шуугиан дэгдээсэн билээ.

Үүний дараа тус улсын Квинслэнд мужийн Брисбане хотын оршин суугч Нети Моффитт буюу хүүгийн ээжийг цагдаагийн ажилтнууд байцааж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Харин жүржийн өнгө хувирсан учрыг Австралийн эрдэмтэд олж тогтоожээ.

“Бид жимсний өнгө хувирсан шалтгааныг тогтоохоор маш олон сорил явуулсан ба энэ нь жүрж болон төмөр хутга хоорондын харилцан үйлчлэлтэй холбоотой байсныг илрүүлсэн” гэж Квинслэнд мужийн эрүүл мэндийн газрын ахлах химич Стеварт Карсвелл мэдэгдсэн байна.

“Сорилын дүнд жүржинд байдаг антоцианин гэх бодис нь дөнгөж ирлэсэн төмөр эдлэлд хариу урвал үзүүлдэг гэдгийг олж тогтоосон бөгөөд энэ нь эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй юм” гэж С.Карсвелл тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close