Бусад хүмүүс

Цонхны шил болон толийг яаж гялалзтал нь угаах вэ: хамгийн зөв бөгөөд аюулгүй арга

Бидний гэрээр дүүрэн шилэн эдлэл. Гоёмсог чимэглэл, тааз, тэр ч бүү хэл шал хүртэл тасалгааг чимэхээс гадна орон зайг томсгож харагдуулна.

Та шилэн гадаргууг яаж цэвэрлэхээ мэдэж байгаа юу? Маш нарийн ажиллагаа шаардах бөгөөд анхаарал болгоомжтой хандахад хүргэнэ. Туршлагатай гэрийн эзэгтэй нарын өгсөн зөвлөгөөг танд хүргэхээр бэлдлээ. Цонхыг яаж амархан бөгөөд хурдан угаах вэ: Цонх угаахад юухан байх вэ гэж бодох эзэгтэй нар олон, гэхдээ энэ ажилд болгоомжтой хандах хэрэгтэй.

Танд дараах зүйлүүд хэрэг болно: Шил, толь цэвэрлэгч Хамгаалалтын бээлий Шил угаах резинэн шүүр Шилний гадаргууг арчих даавууны өөдөс Шил, толь цэвэрлэгчээ тусгай шүүрээр түрхээд гадаргууг арчина. Дараа нь дээрээс доош чиглэлд цонхоо угаана. Хамгийн сүүлд нь зөөлөн даавуугаар цонхоо арчина. Цонхондоо цэвэрлэгч бодис ихээр цацах огт хэрэггүй.

Бас арчихдаа чанга дарах ч хэрэг байхгүй. Хэрвээ гадаргуу дээр ямар нэгэн толбо үлдсэн бол дэвтээгээд шүүрээр арилгаарай.   Төрөл бүрийн шилийг хэрхэн цэвэрлэх вэ: Лангуу: цацдаг болон өнгөтэй цэвэрлэгээний бодис хэрэглэх хэрэггүй. Цэвэрлэгээг дуусгахдаа ус эсвэл спиртээр арчаарай. Шүршүүрийн бүхээг: чийгтэй алчууранд уксус уусгаад шилэн бүхээгийг арчина.

Шүршүүрт орсны дараа бүхээгийг хаттал нь арчиж заншаарай. Нарийхан стакан: саванд халуун усанд хийгээд хэдэн цаг байлгана. Шилэн аяга, тавгийг хаттал нь цаасан алчуураар арчина.

Толийг яаж цэвэрлэх вэ? Энэ тавилга айл болгонд байдаг гэхэд буруудахгүй. Аз болж толийг цэвэрлэхэд төвөг багатай юм даа. Порлон эсвэл зөөлөн даавууг усанд норгоод хэдхэн дусал угаагч бодис хийж толины гадаргууг арчина. Дараа нь савангийн хөөсийг чийгтэй алчуураар арчиж аваад хуурай болтол нь цаасан салфеткаар зүлгэнэ. Толийг арчихдаа дандаа тойрог байдлаар арчаарай.

Толийг шууд усаар арчиж огт болохгүйг анхаар. Мөн цэвэрлэхээс өмнө унасан өлөн тоосыг нь алчуураар арчиж авсан байна. Энэ аргаар арчсан толь жинхэнэ гялалзана.

Татгалзах зүйл Шилэн эдлэлийг хэрхэн цэвэрлэх тухай зөвлөгөөнүүд интернээтээр дүүрэн бий.

Гэхдээ бүгд үр дүнтэй гэж үзэж болохгүй юм. Жишээ нь, сонины цаас эсвэл металлын агууламжтай алчуур нь толинд зураас үүсгэж болзошгүй. Тэр ч бүү хэл нимгэн толийг хагалдаг байна. Уксусаар арчиж болно гэхдээ хувь багатай хүнсний уксусаар л арчина. Мөн хүнсний содоор цэвэрлэж болох хэдий ч зөвхөн усанд сайтар уусгасан байх ёстойг анхаар. Аммиак, хлор, цайруулагчийн агууламжтай бодисууд нь шилэн гадаргууг гэмтээнэ.

Гэрийн нөхцөлд цэвэрлэх бодис бэлдэх нь

Эцэст нь танд гэрийн нөхцөлд шил цэвэрлэх бодис бэлдэх аргыг танилцуулъя. Парафин болон этилийн спиртийг адил хэмжээгээр холино. Шилэн гадаргуун дээр шууд цацах бодис бэлэн боллоо. Маш өндөр үр дүнтэй бодис.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close