Бусад хүмүүс

Шившлэг хийсэн байж болзошгүй эд зүйлсийг хэрхэн олж мэдэх вэ?

Гэрт гай зовлон ар араасаа л цувраад байгаа мэт үе байдаг. Хүүхдүүдээс өвчин салахгүй, нөхөр нь ажлаасаа халагдаад л, эхнэр нь барьсан тавьснаа ч мэдэхээ байж.

Энэ бүх таагүй явдал хараалтай холбоотой мэт сэтгэгдэл төрнө. Хүмүүс гэртээ их цэвэрлэгээ хийж байхдаа этгээд эсвэл гаж гэмээр эд зүйлс олдог. Энэ эд зүйлс нь яагаад ч тэдэнд хамаагүй, өөрсдийнх нь биш. Өнөөдөр 21-р зуунд ч гэсэн зарим нэг хүмүүс хар хүчинд итгэсээр байдаг байна. Хараал, шившлэг хийсэн байж болох эд зүйлсийг хэрхэн таних тухай танд танилцуулахаар бэлдлээ. Гэрт байгаа шившлэг хийсэн эд зүйлс

1. Зүү Зүүг шившлэг хийхэд өргөн хэрэглэдэг. Хуучирсан эсвэл зэвэрсэн зүүг хивсэн доогуур, мөн таны хэзээ ч олохгүй гэмээр нууц газраас олсон бол танд атаархагчдын хийсэн зүйл гэж ойлгоорой. Нүцгэн гараараа зүүг авч огт болохгүй, мөн шууд хогийн саванд хаях гэж бүү яар. Зүүг бахиар эсвэл бээлий өмсөж аваарай. Зүүг хугалаад газарт булах эсвэл галд хаяна.

2. Давс Гал тогоо болгонд л давс байдаг, байх ч ёстой газар нь тэр. Гэхдээ гэрийн үүдэнд эсвэл үүдний дэвсгэр доогуур овоолон давс асгасан байвал муугийн шинж. Угааж цэвэрлэнэ эсвэл үүднээс хол хаяарай.

3. Лаа Лааны үлдэгдэл, ялангуяа хар лаа бол эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй. Лааг хар эсвэл улаан утсаар ороосон бол бүр ч болгоомжлох хэрэгтэй.

4. Зэвэрсэн цоож Зэвэрсэн жижиг цоож нь хайр дурлал, ойр дотныхны харилцаанд сэв суулгана гэж үздэг. Хэрвээ түгжигдсэн цоож байвал онгойлгохыг хичээ. Цоожийг онгойлгоод голд хаяна. Дараа нь гараа сайтар угаахаа мартаж болохгүй.

5. Бусдын үс Зарим нэг эмэгтэйчүүд бусдын гэр бүлийг үймүүлэхийн тулд хэн нэгний үсний хогийг далдхан хаядаг. Хэрвээ гэрээсээ өөр хүний үс олсон бол хайчлаад шууд шатаагаарай.

6. Үл ойлгогдох тэмдэглэгээтэй зурвас Үл ойлгогдох тэмдэглэгээтэй зурвасыг буйдангийн араас эсвэл гэрийнхээ хаа нэгэн булангаас олсон бол шууд шатаагаарай. Магадгүй хүүхдүүдийн дэггүйтэл байж болно, гэхдээ л сэтгэлд сэвтэй тул шатаасан нь дээр.

7. Хатаасан өвс Гэрээсээ хатаасан өвс эсвэл цэцгийн баглаа олсон бол юу болохыг нь санах гэж хичээгээрэй. Өвс ургамлыг сайн, муу шившлэгт өргөн ашигладаг. Ийм өвсийг дундуур нь хуваагаад шатаана. Таны гэрт ирж буй зочид дунд муу санаа тээсэн хүн ирдэггүй гэж найдаж байна, ялангуяа танд хараал хийх хүн бүү ирээсэй. Гэрээсээ олсон элдэв этгээд зүйлд анхаарал болгоомжтой ханд, аль болох хурдан салахыг хичээнэ. Шившлэгтэй гэмээр зүйл олсны дараа гэрээ заавал ариутгаж байгаарай.

Бусдад хэрэгтэй мэдээллийг сошиал сувгаар найз нөхөдтэйгөө хуваалцахыг хүсье.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close