Энтертайнмент

Тэдний түүхийг сонсоод та өөрөөсөө ичих болно!

Хүнийг өрөвдөнө гэдэг сайн зүйл биш ээ. Харин түүний оронд өрөвдөлтэй байдалд байгаа хүнд чин сэтгэлээсээ тусалж, түүнийг халамжилвал жинхэнэ тус тэр болох биз ээ. Бидний одоо түүхийг нь өгүүлэх гэж байгаа тэвчээртэй, зовлонгийн өмнө сөгдөөгүй, боломжгүй зүйл гэж хорвоод үгүйг баталж чадсан гайхалтай хүмүүсийг хараад танд ч бас хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх их хүсэл зориг ундарна  гэдэгт итгэлтэй байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Тэдний түүхийг сонсоод та өөрөөсөө ичих болно!

Жонн Бремблит өөрийнхөө зургийг хэзээ ч харж байгаагүй

Татаж унадаг өвчнөөсөө болоод Жонн 30 настайдаа хараагүй болжээ. Сэтгэл гутрал, зовлон гунигтайгаа тэмцэж явахдаа тэрбээр уран зургийг өөрийнхөө тайтгарал болохыг ойлгосон байна. Түүнийг өдгөө Америкийн хамгийн шилдэг зураачдын нэгт зүй ёсоор тооцдог билээ.

Жонн Бремблит өөрийнхөө зургийг хэзээ ч харж байгаагүй
Түүний хүрэлцэх мэдрэхүй харааг нь орлодог ба тэрээр өөрийнхөө бүтээлийг туурвихдаа ер бусын техникийг ашигладаг. Юуны өмнө тэрээр зотон даавуун дээр гарт мэдрэгдэхүйц тэмдэг үлдээн матте будгаар хар зураг гаргадаг бөгөөд дараа нь гарт нь мэдрэгдэж буй хүрээг хурууныхаа өндгөөр мэдэрч өнгөөр ялган буддаг байна.


Тосон будаг бүтцийн хувьд өөр байдаг: зарим будаг өтгөн бөгөөд зууралдамтгай байх бол зарим нь ус шиг шингэн байх ажээ. Зөв өнгийг гаргаж авахын тулд Жонн будагнуудаа хооронд нь хольдог байна.

Ууланд авирагчаас протезчин болжээ

Наймхан настай байхдаа 3543 метрийн өндөр Темп уулын оргилд анх авирсан Хью Херрийг тухайн үед бүгд л ирээдүйтэй уулчин гэж магтаж байлаа. Гэвч түүнийг 17 настай байхад эмгэнэлт явдал тохиолдож Хью өөрийнхөө найзтай цасан нурангид дарагдаж улмаар мөсөн ууланд гацан  гарч чадалгүй 3 хоножээ. Түүний хоёр хөл хөлдсөн учраас тайрахаас өөр аргагүй болсон байна.

Ууланд авирагчаас протезчин болжээ
Мэс засалд орсны дараа тэрбээр ууланд ахиж авирахаар эргэлт буцалтгүй шийджээ. Ингэж л түүний хиймэл эрхтэн хийх гараа анх тавигдсан түүхтэй ажээ. Эхлээд тэрээр сайжруулсан материал ашиглаж өөртөө хиймэл хөл хийхийг оролдсон боловч биенд нь тав тухгүй байсан учраас шинжлэх ухаанаар суралцахаар шийдсэн байна. Тэрээр нийт 3 их сургууль төгссөн бөгөөд хамгийн сүүлд Харвардын их сургуулийн биофизикийн факультетаас PhD зэргийг горилсон юм.


Хью өдгөө бионик протезэн хөлийг бүтээдэг MIT Media Lab  лабораторийн судалгааны багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж байна.

Найл ДиМарко төрөлхийн сонсголгүй

Ийм сайхан, царайлаг залууг төрөлхийн сонсголгүй гэхээр итгэхэд бэрх юм. Түүний удмынхан сонсголын бэрхшээлтэй байсан бөгөөд энэ харамсалтай хувь заяа түүнийг ч тойрч гараагүй юм.

Найл ДиМарко төрөлхийн сонсголгүй

Тэрээр сонсголын аппарат зүүлээ ч сонсож чаддаггүй бөгөөд хүний уруулын хөдөлгөөнийг уншихдаа тун гарамгай нэгэн ажээ.


Тэрээр загвар өмсөгч, жүжигчнээр ажилладаг бөгөөд American Top Model болон Dancing with the Stars шоунуудын улирлын ялагчаар тодорч байсан гайхалтай авьяаслаг залуу юм. Найл өөрийнхөө гаргасан бүх амжилтыг дэлхий дээрх 70 сая сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй хуваалцдаг бөгөөд өөрийг нь үргэлж дэмжиж явдагт чин сэтгэлээсээ талархдаг ажээ.

Гар биш шивээсний машинтай залуу

Хүүхэд байхдаа баруун гараа алдсан ч тэрээр цөхрөлтгүй оролдсоор шивээсний шаггүй сайн уран бүтээлч болж чаджээ. Түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гээд шивээс хэрхэн хийхийг зааж өгөх уран бүтээлч тийм ч амархан олдоогүй гэдэг. Гэхдээ юу гэдэг билээ дээ? Хүсэл байхад хийх арга заавал олддог ажээ.

Гар биш шивээсний машинтай залуу

Тенет зүүн гараараа шивээс хийж сурсныхаа дараа Жийн Луй Гонзал хэмээх инженертэй танилцаж түүгээр шивээс хийх зориулалт бүхий урдаа хошуутай ер бусын протезийг хийлгүүлжээ. Уг протезийг угтаа бол үзэсгэлэнд зориулж хийхээр төлөвлөсөн байсан хэдий ч Жийн Тенетэд зориулан тусгайлан бүтээсэн эд ажээ.

Фото зурганд сэтгэлээ өгсөн Горди Тришенков

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төрсөн тэрбээр хоёр хөлөндөө ч мөн протез зүүдэг бөгөөд хоёр гаргүй ажээ. Гэвч тэрээр коллеж төгсөж, гэр бүл зохиож, өөрийнхөө хоббигоороо мөнгө олж амьдралаа авч яваа нэгэн юм. Түүний хувьд фото зурагтай холбоотой бүхий л зүйлийг интернэтийн тусламжтайгаар сурчээ. Горди өөрийгөө хөөрхийлөлтэй нэгэн гэж хэзээ ч бодож байгаагүй бөгөөд хичээл зүтгэл, хүсэл зориг байхад юуг ч хийх боломжтойг үлгэрлэн харуулж яваа асар их сэтгэлийн хаттай нэгэн билээ.

Фото зурганд сэтгэлээ өгсөн Горди Тришенков

Гараараа биш сэтгэлээрээ тоглодог Тони

Хөгжмийн зохиолч, дуучин, дууны үг зохиогч Тони Мелендез бүхий л насаараа гитар тоглохыг мөрөөдсөн бөгөөд түүний төрөлхийн гаргүй байдал мөрөөдлөө биелүүлэх замыг нь хааж дийлээгүй юм.

Гараараа биш сэтгэлээрээ тоглодог Тони
Тэрээр хөлөөрөө гитар тоглох болсон цагаасаа л дэлхийн хэмжээнд алдаршиж эхэлсэн түүхтэй. 1980-аад онд тэрээр концерт тоглож, өөрийнхөө тухай ном бичсэнээс гадна илтгэх урлагийн мастер болсон.

Бионик дуучин Викториа Модеста
Төрөхдөө гэмтэл авснаас болж тэрээр нэг хөлөө ашиглах боломжгүй болсон ба хөлтэй болохын тулд бүхий л аргыг сүвэгчилсэний эцэст 20 настайдаа эмчээс хөлийг нь тайрч өгөхийг гуйсан ажээ.

Бионик дуучин Викториа Модеста
Нэг хөлөө тайруулсаны дараа тэрээр өөрийгөө жинхэнэ утгаар нь сорьж үзэхээр шийдсэн байдаг. Өдгөө тэрээр дуу хөгжим, загварын салбарт гялалзаж яваа тод од билээ.


Түүний “Prototype” дууны клипийг 8.5 сая хүн үзсэн байдаг бөгөөд Жеймс Строудын зурсан түүний хөрөг зураг Лондон дахь Үндэсний Хөрөг зургийн Галлерейд хадгалагдаж байна.


Гараа хуучин лего тоглоомоор орлуулсан залуу
Төрөлхийн баруун гаргүй төрсөн Дэвид Агуйлар 18 настайдаа өөрийнхөө эвлүүлж тоглодог байсан лего тоглоомоо ашиглан протез хийж чаджээ. Тэрээр өдгөө компьютерийн шинжлэх ухаан, роботын чиглэлээр их сургуульд суралцаж байгаа юм.

Гараа хуучин лего тоглоомоор орлуулсан залуу

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close