Бусад хүмүүс

Таныг илүү сайн хүн болоход тань туслах Буддагийн 4 үнэт сургаал

Фаттима Махдигийн үнэн онол Хэрэв бид аз жаргалтай болон дутагдаж гачигдах зүйлгүй амьдрахыг хүсэж байвал, бид ямар ч төрлийн сорилтыг хүлээж авах ёстой. Бид гараг ертөнцийн байгалийн хүч чадлыг сөрж зогсох үед бодит байдлыг үгүйсгэдэг бөгөөд энэ нь бүтэшгүй зүйл байдаг.

Энд дурдах Буддагийн лам нарын 5 үнэт сургаал таныг сайн хүн болоход туслахаас гадна амьдралын тань эд баялгийг өсөн нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлэх болно. Бодит байдлыг байгаагаар нь хар “Бидэнд хоёр хувилбар бий: итгэл үнэмшилдээ эргэлзэх – эсвэл эргэлзэхгүй байх. Мөн бид бодит байдлыг хүлээж авах – эсвэл ямар ч сорилтын өөдөөс тэмцэх. Буддагийн сургаалд үргэлж нээлттэй байхад суралцаж, таамагласан зүйлс биелэх болон биелэхгүй эсэхээс үл хамаарч итгэл үнэмшилдээ итгэх – хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ юм.” хэмээн Пема Чодрон ламтан хэлжээ.

Санаа зовнил ямар ч хэрэггүй зүйл “Санаа зовнил ямар ч амжилтыг дагуулахгүй. Хэдийгээр та 20 удаа илүү санаа зовнисон ч, болж буй нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Харин ч санаа зовнил асуудлыг улам дордуулдаг. Зарим зүйлс бидний тааллаар болохгүй, бид амьдралын агуулга дотор байна, амьсгал, инээ, амьдралынхаа хором, мөч бүрийг мэдэр, бид магадгүй хэн нэгэнд тус дэм хүргэж ч болно шүү дээ. Би хувьдаа одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Би юуг ч асуудаггүй. Би одоогийн энэ аз жаргалаас илүү хүсэж, илүү рүү ч тэмүүлдэггүй. Зорилгогүй байх, тэмцэж, хичээхгүй байх, харамч байхаас зайлсхий – энэ бүхэн чухал зүйл.” гэж Тич Нхат Ханх ламтан айлджээ.

Өөрчлөлтийг хүлээж ав “Буддизмд бүх зүйл нэг урсгалтай байдаг гэж үздэг. Өөрчлөлтийг бид хүлээж авснаар урагшлах болон шинэ бүтээлч өөрчлөлтүүдийг бий болгох боломжтой болдог. Хуучинсаг үзэл болон өөрийгөө зөвтгөх бодол нь өвөл, шөнө болон үхэл, сүнсэн бие намар, өглөө болон төрөлтийг үгүй хийж буйтай адил сөрөг зүйл гэдгийг санаж явах хэрэгтэй.” гэж Дайсакү Икеда гэх эрхэм өгүүлсэн байна.

Хэсэг хугацааны мэдрэмжийг тоолгүй өнгөр “Буддизмд гандаж буй үндэс өвдөлт эсвэл гунигийн алийг нь ч мэдэхгүй. Харин жинхэнэ үндэс бол хэзээ ч төгсөхгүй, ургасаар байдаг, энэ нь түр зуурын мэдрэмж – ядаргаа, амьдралын хурцадмал байдал, урам хугарах явдал зэргээс үүдэлтэй байж болно, эдгээрийг тоолгүй өнгөрөх хэрэгтэйг анхааруулж байна.

Хэрэгцээгүй мэдрэмжийг байлгаад байх нь сайн зүйлд хүргэхгүй. Сөрөг мэдрэмжийг байлгасаар байвал дасал болж, сүүлдээ аливаа зүйлээс айдаг, эмээдэг болж хувирах аюултай. Хүмүүс заримдаа өөрийгөө хянаж, удирдаж чадахгүй байсаар сөрөг мэдрэмжээ байлгасаар байдаг бөгөөд эцэст нь тоолгүй орхих хэрэгтэй гэдгийг ойлгож ухаардаг.” хэмээн Юваль Ноа Харари ламтан айлджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close