Бусад хүмүүс

Амжилттай яваа хүмүүсийн хэзээ ч хэлдэггүй 7 үг хэллэг (харин бүтэлгүйчүүд байнга хэрэглэдэг)

Амжилттай яваа хүн гэж хэнийг хэлэх вэ? Дансанд нь олон сая, тэрбум, гараж дүүрэн машин, олон арван байр сууц уу? Үүнийг бид хэзээ ч мэдэж чадахгүй байж магадгүй юм. Гэхдээ хүний яриагаар бид олон зүйлийг мэдэж болно. Энэ удаа бид маш их дэлгэрсэн боловч ихэнхдээ бүтэлгүйчүүд хэрэглэдэг 7 үг хэллэгийн тухай ярилцах болно.

1. Надад санагдаж байгаагаар бол…

Энэ хэллэг амжилттай хүмүүс, удирдагч нарын үгсийн санд байдаггүй бөгөөд өөртөө итгэлгүй хүний үг юм. Энэ үгэнд хүүхдийн гэмээр, эв хавгүй өнгө аяс байдаг. Хүчтэй хүмүүсийн хувьд “надад санагдаж байгаагаар бол” гэсэн үгийн оронд “би тэгж бодож байна” юм уу “би итгэлтэй байна” гэсэн үгийг хэрэглэдэг.

2. Би оролдоод үзье/хичээгээд үзье Энэ үг нь өөрөө бүтэхгүй гэсэн утга агуулж байгаа мэт сонсогдоно. Оронд нь “би хийнэ” гэсэн үгийг хэлэх хэрэгтэй ба ажил хэрэг ямар өөрөөр явагдахыг та анзаарах болно.

  3. Энэ ч бүтэхгүй байх аа…

Та яаж мэдэж байгаа юм? Та оролдож үзээгүй байж! Зүгээр л хийж үзээд дараа нь дүгнэлт гарга. Магадгүй толгой эргэм амжилтад хүрэх ч юм билүү? Иммануил Кант хэлэхдээ “ямар ч мэдлэг чадвар туршлагатай цуг ирэхгүй ба харин туршлагаас тэр нь эхэлдэг” гэжээ.

4. Би чадахгүй…

Өмнөхтэй адил үг хэллэг. Нэгэн алтан дүрэм байдгийг бүү март: Хийгээд харамссан нь хийлгүй бүхэл насаараа дараа нь харамссанаас дээр.

5. Энэ чинь шударга биш

Хүүхдийн цэцэрлэгийн үг. Юм болгон бидний хүссэн, төлөвлөсний дагуу болохгүй. Заримдаа бидний амжилтыг хүн анзаарахгүй боловч бусдын жижиг амжилтыг ил тод ярих нь бий. Одоо яах вэ дээ? Энэ бол амьдрал. Бидний зорилго бол бүх л зүйлийг сайн хийх явдал бөгөөд түүнээс бусад нь бидний асуудал биш.

6. Би ч тэгмээр л байна, гэхдээ…

“Би тэр компанид ормоор л байна, гэхдээ тэд өндөр мэргэжлийн ажилтан хайж байгаа”, “би Франц руу нисмээр л байна, гэхдээ их үнэтэй” гэх мэт. Бид ихэнхдээ өөрсдөө хил хязгаар тогтоож байдаг. Харин тэгэхийн оронд өөрийн намтар, танилцуулгаа бичээд тухайн компанид өгөөд үзвэл яана гэж? Эсвэл чимээгүйхэн Франц нисэх мөнгө цуглуулж болохгүй гэж үү? Энэхүү “гэхдээ” гэсэн үгийг мартаж, үүнийг орлох өөр үг олохыг хичээ.

7. Би чадаж магадгүй байсан байх

Энэ үг нь таныг урьдчилаад амжилтгүй байдалд хүргэх нөхцөл болно. Энэ жижиг хэллэгт хичнээн олон илүүдэл утга байна аа? “Байх” гэсэн үг нь өөртөө итгэлгүй байдлыг тодорхойлсон үг. Ер нь л бүтэл муутай хүмүүсийн байнга хэрэглэдэг хэллэг билээ. “Би чадна” – ингээд л болоо! Та байнга өөрийнхөө хэлж байгаа үгийг хянаж байдаг уу? Хоёр гурван өдөр өөрийнхөө хэлж байгаа үг хэллэгийг хянаад үз, ямар хэллэг санаандгүй хэрэглэж байгаагаа анзаар. Ингэвэл та өөрийнхөө тухай олон шинэ юм мэддэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close