Бусад хүмүүс

Маш энгийн найрлагатай жор ашиглан гэрийн нөхцөлд хэрхэн нялх хүүхдийнх шиг зөөлөн хөлтэй болох вэ?

Та муухай хөлнөөсөө салж чадахгүй байгаа, тийм үү? Хэн ч хөлийн эвэр, хагарсан хуурай арьсанд дургүй. Үүнээс гадна арьс хагарахад маш таагүй мэдрэмж төрдөг.

Тиймээс цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй. Хөлөө хэрхэн торгомсог зөөлөн болгож хадгалах тухай зөвлөгөө өгөхөөр бэлдлээ. Таны зуны гоёмсог даашинзыг булбарай хөл тань улам чимэх болтугай. Ерөнхий зөвлөгөө Хөлөө байнга арчлах хэрэгтэй. Өдөр болгон. Том ширхэгтэй арзгар чулуу байнга хэрэглэж байгаарай.

Анхаарал хандуулах зүйл: Шүршүүрт орсны дараа таны арьс зөөлөрсөн байдаг. Энэ үед үхэжсэн арьснаасаа салж чийгшүүлэгч тос түрхээрэй. Хүйтэн/бүлээвтэр усаар угаана. Халуун ус арьсыг хэт гуужуулдаг байна. Гуужуулагч скраб таны хөлийг гайхалтай арчилна. Цэвэр скраб бэлдвэл та зөгийн бал, сахар эсвэл кофе ашиглаж болно.

Далдуу модны самрын тос болон ши-гийн тос нь гүн чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хэрвээ энэ хоёр тосыг ашиглахаар шийдсэн бол 3:2 харьцаатай хольж түрхээрэй.

Тосоо унтахдаа түрхээд хөвөн даавуун оймс өмсөнө.

Ерөнхий арчилгаатай холбоотой зөвлөгөө товчхондоо энэ. Таныг хөлийг зөөлрүүлэх тусгай жорыг мөн танилцуулахаар бэлдлээ.

Хүнсний сод Сод нь хүчтэй гуужуулагчид тооцогддог, таны хийх зүйл гэвэл содыг багахан устай хольж хэрэглэнэ.

Хүнсний сод болон усыг 3:1 харьцаатай холиорой.

Алимны уксус Алимны уксус болон листерин – гайхалтай зохицно.

Алимны уксус, листерин болон бүлээн усыг 1:1:2 харьцаатай холино. Хөлөө уусмалд 10-20 минут дүрээд пемза чулуугаар үрж үхэжсэн арьсыг гуужуулна.

Чидуны тос Чидуны тос нь байгалийн гаралтай гүн чийгшүүлэгч болно. Хэрэглэхэд ямар ч төвөгтэй зүйл байхгүй. Хөлөндөө тосоо түрхээд хөвөн даавуун оймс өмсөнө. Хөлөндөө зөөлөн иллэг хийгээрэй. Хөл тань хэтэрхий хуурай бол уг арчилгааг тогтмол хийнэ.

Зөгийн бал Чийгшүүлэх үйлчилгээтэй бас нэгэн бүтээгдэхүүн юм. Таны арьсан дахь чийгийг барьж хөлийг зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

Дараах байдлаар ашиглаарай: ¼ аяга бор сахар 2 х.х далдуу модны самрын тос 2 х.х зөгийн бал 3 дусал гааны тос

Бүх орцуудыг саванд хийж сайтар хутгаад хөлөндөө түрхэнэ. Угаагаад хуурай болтол нь арчсаны дараа чийгшүүлэгч тос түрхэнэ.

Сүү Өөрийнхөө хөлийг эрхлүүлж болно биз дээ? 4 аяга сүүг 2 овоолон хүнсний содтой холино, дээрээс нь багахан эфирийн тос дусаагаарай. Сүүгээ бүлээсгээд хөлөө 10 минут дүрнэ. Хөлийн үхэжсэн арьсыг содоор үрж цэвэрлэхээ мартаж болохгүй. Хөлөө сүүндээ дахин 5 минут дүрнэ. Хуурай болтол нь арчаад чийгшүүлэх тос түрхэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close