Бусад хүмүүс

“1072 Хувьцаа” ТББ-Ын Тэргүүн М.Ганбаатар УРИАЛГА Гаргалаа

“Эрдэнэс-Таван толгой” компанийн нийт хувьцааны 80 хувийг төр 20 хувийг иргэд эзэмшиж байгаа билээ. Сүүлийн үе 1072 ширхэг хувьцааг арилжаалах, борлуулахад уриалсан хөдөлгөөнүүд, аж ахуй, санхүүгийн группууд ажиллаж байна. Өнгөрөгч зун иргэдийн 1072 ширхэг хувьцааг хятад иргэд бэлэн мөнгөөр авч хууль хяналтын байгууллагад шалгагдсан билээ.

Эндээс юу харагдаж байна вэ гэхээр иргэдийн гар дээрх өмч болох 1072 хувьцааг авах сонирхол аж ахуйн нэгж, цаашлаад хөрш улсад байгаа нь тодорхой юм. Монголчууд 1990 оны эхээр ягаан, цэнхэр тасалбараар “соц” нийгмийн 70 жилд бүтээсэн бүхнээ хувьчилж мэдээлэлд ойр цөөхөн гэр бүлүүдийг хөрөнгөтнүүд болгосон. Энэ үйл явц эргэн давтагдах дээрээ тулжээ. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаа 3000 төгрөгөөр үнэлэгдэн амь орж ирсэн нь цаашид томоохон хөрөнгө оруулалт болох зам руугаа шуударлаа.
Тийм учраас иргэд хувьцаагаа зарахгүй байх, бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулалт болгон хийгээсэй. Монголын ард түмэн хувьцаагаа зараад нэг удаа “тансаглах” уу, үр хүүхэд нартаа өв болгон үлдээх үү гэдэг салаа зам дээр зогсож байна. Төр засгийн зүгээс иргэдийнхээ өв хөрөнгө болсон 1072 хувьцааг хамгаалах үр өгөөжийг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулахыг уриалж байна


“1072 хувьцаа” ТББ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close