Бусад хүмүүс

Макроны нэр хүнд шалдаа буув

Францын Ерөнхийлөгч шинэ дээд амжилтыг тогтоожээ. Эммануэль Макроны нэр хүнд навс унасан аж. Өдгөө түүнийг ард иргэдийнх нь ердөө 34 хувь нь дэмжиж байгаа гэнэ. Байдлыг эргүүлэхийн тулд Макрон Антилийн арлуудыг зорьжээ. Айхтар хор хохирол учруулсан Ирма хар салхины үр дагаврыг арилгах ажлын явц хэр байгаатай танилцах гэсэн хэрэг.

Хажуугаар нь залуу сонгогчидтой уулзалт хийжээ. Гэтэл бүх юм орвонгоороо эргэсэн аж. Макрон банк дээрэмдэж ял аваад саяхан шоронгоос суллагдсан нэгэн залуутай уулзжээ. Харин нөгөө сайн эр Макроны гэдсийг алгадан, ар нуруугаар нь тэврэхдээ дунд хуруу гозойлгосон байна. Цахим сүлжээнд тэдний гэрэл зураг тавигдсанаар Макроны нэр хүнд улам муудсан гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close