Бусад хүмүүс

Хэйли Болдуин жирэмсэн

Нэрт дуучин Жастин Бибер, Хэйли Болдуин нар гэрлэсэн гэх мэдээлэл гараад удаагүй байтал дахиад нэг цочмог мэдээ тарав. Хэвлэлүүд Хэйли Болдуин бүсгүйг бие давхар болсон хэмээж байгаа юм. Жастин Биберийн аав твиттер дэх хуудсан дээрээ хоёрдмол утга бүхий жиргээ хийснээр ийм яриа гарчээ.

Жереми Бибер “Чиний хүүхдүүд хажууд чинь байх шиг сайхан зүйл гэж үгүй. Гурван үеэрээ” гэсэн жиргээг бичсэн аж. Олон хүн гурав дахь үе гэдэг нь Хэйли, Жастин нарын ирээдүйн хүүхэд гэсэн таамгийг дэвшүүлжээ. Хэйли жирэмсэн болсон учраас л тэд хурдхан шиг хуримаа хийсэн байх гэсэн таамгийг дэвшүүлсэн байна. Одоогоор хосууд энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй аж.

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close