Бусад хүмүүс

Таны нүдний эргэн тойрон жижиг цагаан цэгүүд бий юу? Байгалийн гаралтай эдгээр бодисыг ашиглан арилгаарай

Хүний нүүрэн дээр, ихэвчлэн нүд тойрон гарах жижигхэн цагаан цэг, толбыг милия хэмээн нэрлэдэг. Дөнгөж төрсөн хүүхдийн нүүрэн дээр их гардаг бөгөөд бүх л насны хүний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй юм. Юунаас болж ийм зүйл гардаг вэ? Яг үндсэн шалтгааныг нь одоогоор тодорхойлж чадаагүй байна.

Энэ нь хоёр янзын хэлбэрээр гарах ба анхдагч болон хоёрдогч гэсэн хэлбэртэй билээ. Анхдагч хэлбэр нь дөнгөж төрсөн хүүхдэд гардаг тэр байдал бол хоёрдогч хэлбэр нь өсвөр насны хүүхэд болон насанд хүрсэн хүний нүүрэнд гардаг тэр хэлбэр байдал юм. Арьсны энэ зовиурыг улам архагшуулж болох арьсны цочрол нь: Арьс цэвэрлэх, гөлийлгөх төрөл бүрийн үйл ажиллагаа юм.

Мөн удаан хугацаагаар стероид бүхий тос хэрэглэх, арьсны өвчин, түлэгдэл, нарны удаан хугацааны үйлчлэл зэрэг орно. Нүдний эргэн тойрон гарах цагаан цэгийг арилгах байгалийн гаралтай 5 хэрэгсэл

1. Сахар-нимбэгийн скраб Нимбэг нь антиоксидант, бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд харин сахар нь нөхөн сэргээх нөлөө үзүүлнэ. Хоёр хоолны халбага сахарыг тал нимбэгийн шүүстэй хольж дээрээс нь хагас цайны халбага оливийн тос нэмнэ. Нүүрэндээ түрхээд 15 минут болгох ба дараа нь угаана.

2. Эрдэнэ шишийн цардуул болон алимны уксус Дээрх эвгүй цэг, толбыг үгүй болгохын тулд дээрх хоёр бодисыг адил хэмжээтэйгээр хольж зутан маягийн зүйл бий болгоно. Арьсан дээрээ түрхээд 25 минут болгоод дараа нь угаана.

3. Кастровын тос Энэ тос нь арьсан дээрх тосоор тэжээгдэх бактерийн эсрэг үйлчилгээтэй юм. Оливийн тостой адил хэмжээгээр хольж нүүрэн дээрээ түрхэнэ. Хэсэг хугацааны дараа угааж цэвэрлэнэ.

4. Утах Нүүрний арьсыг утах нь цусны эргэлтийг сайжруулж арьсны үхэжсэн хэсгийг зайлуулахад үр дүнтэй арга юм.

5. Цайны модны тос Энэ тос нь ариутгах үйлчилгээтэй. Мөөгөнцөр болон бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсны ямар ч халдварыг цэвэрлэнэ. Нүүрээ сайн угаагаад дээрээс нь цайны модны тосоо гэмтсэн хэсэг дээр түрхэнэ. Шөнө хонуулаад өглөө угаана.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close