Бусад хүмүүс

Хэт хөлрөх асуудалтай тэмцэхэд туслах 6 гэрийн жор

Гар өргөтөл таны хувцас хөлсөндөө толботсон байх тийм эвгүй тохиолдолтой учирч байсан уу? Хэрвээ гадуу аагим халуун байвал энэ бол энгийн үзэгдэл, гэхдээ ид өвлөөр хөлрөх ёсгүй. Хэт хөлрөх явдал нь гарын алга, хөл, суга болон хүйс орчмоор их илэрдэг.

Долоо хоногт нэгээс олон удаа ихээр хөлөрч байвал хэт хөлрөлтийн шинж тэмдэг гэж үзнэ. Хэт хөлрөх явдал нь үнэхээр тааламжгүй мэдрэмж. Хөлстэй тэмцэх дараах 6 жортой танилцана уу.

1. Антиперспирант. Хэт их хөлөрдөг хүмүүс антиперспирант хэрэглэдэг. Уг бүтээгдэхүүн нь алюмин бодис агуулдаг тул хөлсний нүхийг бөглөдөг байна. Сугандаа түрхэхэд л хангалттай. Мөн хөл, хүйс орчмоор түрхэхэд ялгарах хөлс эрс багасч чийгтэй мэдрэмж нь буурдаг.

2. Хувцас. Майогийн эмнэлгээс өгсөн зөвлөгөөгөөр бол амьсгалдаг хувцас өмсөх хэрэгтэй. Хөвөн даавуу, торго – гайхалтай сонголт. Оймсны хувьд чийгийн эсрэг технологи ашигласан байвал сайн.

3. Суга. Хэт их хөлрөлтөөс болж өөрийгөө таагүй байдлаас хамгаалахын тулд тусгай наалтууд хэрэглэж болно. Илүүдэл хөлсийг сайн шингээдэг наалтууд байдаг ажээ.

4. Гамамелис. Майогийн эмнэлгийн зөвлөж байгаагаар дубилийн хүчил агуулдаг ургамлын ханд нь илүүдэл хөлстэй сайн тэмцдэг гэжээ. Гамамелис – дубил хүчил агуулдаг байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

5. Хүнсний бүтээгдэхүүн. Зарим нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн хөлсийг нэмэгдүүлж байгааг та анзаарсан уу? Жишээ нь, хэт чихэрлэг амттай хүнс, халуун ундаа, согтууруулах төрлийн ундаа нь ялгарах хөлсний хэмжээг эрс нэмэгдүүлдэг байна. 6. Цайны модны тос. Цайны модны тос – хөлстэй тэмцэх шилдэг арга. Өөрийгөө хэт их хөлөрдөг гээд байнга санаа зовж ичих огт хэрэггүй. Нөхцөл байдалд ухамсартай хандаж хэт их хөлрөлтийг багасгах бүрэн боломжтойг та мэдэж авлаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close