Бусад хүмүүс

”Гиннесийн ном”-д бүртгэгдсэн Монгол охид Оросуудыг гайхшруулав

Монголын ой тогтоолтын спортын тамирчид сүүлийн үед тус төрөлдөө цахиур хагалах болсон. Тэдэн дунд “Геннесийн ном”-д бүртгэгдэж дэлхий нийтийн анхаарлын төвд орсон ихэр охид бий. БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, “Гиннесийн ном”-д бичигдсэн бөгөөд тэд Оросуудыг бишрүүлээд амжжээ. ОХУ-ын “Россия-1” сувгаар цацагддаг “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгийн гуравдугаар улирлын дугаарт оролцож оюун ухаанаа гайхуулсан тэд нийтдээ 1,200 ширхэг сарнайн байршлыг алдаагүй санасан байна. Их мастер Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоон алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилт тогтоож байсан бөгөөд тэд тус нэвтрүүлгийн сорилыг тун ч хялбархан даван гарчээ.

ХҮН БҮР БАХАРХАХ БОЛНО

🇲🇳️🌍 ГАЙХАМШИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР..🇲🇳️🌍ҮЗСЭН ХҮН БҮР ҮЗЭЭД LIKE&SHARE ХИЙГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА. ;)Оросын "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр ихэр тамирчид маань амжилттай оролцож үзэгчдийг гайхашруулсан бичлэгийг хүргэж байна.

Posted by МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ on Monday, October 1, 2018

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close