Бусад хүмүүс

Эрдэмтэд: Хүүхэддээ халамжтай аавуудын эхнэрээсээ салах магадлал 40%-аар бага

Судлаачдын үзэж байгаагаар хүүхдүүдтэйгээ маш их цагийг өнгөрөөдөг халамжтай аав эхнэрээсээ салах, гэрлэлтээ цуцлах сонирхолгүй байдаг.

Манчестерийн Их сургуулийн судалгааны тэргүүн Хелен Норман энэ судалгаандаа 13,000 гаруй хосыг оролцуулж тэдний хоорондын хамтын ажиллагаа, дотоод үүрэг харилцааг судалсан гэж хэллээ.

Судалгаагаар эцэг, эхчүүдийн урт хугацааны харилцааны тогтвортой байдлын хоорондын шууд хамаарлыг тогтоожээ. Нэг нас хүртэлх хугацаанд хүүхдээ идэвхтэй халамжилдаг эцэг эхчүүд эхнэрээсээ салах магадлал 40% -аар буурдаг байна.

Хелен Норман хүүхэддээ хяналт тавьж, нэг нас хүртэл нь хүүхэдтэйгээ долоо хоногт хэдэн удаа хамт үлдэх боломжтой бол хосуудын харилцаа урт удаан байх болно гэж үзэж байна.

М.Баяр

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close