Энтертайнмент

Юманд хүрээд л хумс тань хугарч унаад байвал, ингэж бат бөх болгоорой!

Эмэгтэйчүүдийн гоо сайхны илэрхийлэл болдог зүйлсийн нэг бол яахын аргагүй хумс билээ. Гэвч таны хумс ургаж эхлээд л хугарч, уурыг тань барж байна уу? Үргэлж гоо сайхны салоныг зорьж, үнэтэй маникюр хийлгэх санхүүгийн боломжтой эмэгтэйчүүд тийм ч олон биш учир, та бүхэндээ хэрэг болох хумс арчилгааны зөвлөгөөг хүргэж байна. Энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлснээр, та хэврэг хумснаас салж, хэт их мөнгө үрэлгүйгээр бат бөх хумстай болж чадна.

Юманд хүрээд л хумс тань хугарч унаад байвал, ингэж бат бөх болгоорой!
1Витамин E
Хумсаа бат бөх болгохын тулд өдөрт 1-2 удаа E витаминаар тослох хэрэгтэй. Өглөө болон орой хумсандаа тосоо түрхээрэй.

Витамин E
2Хумсны мах зөөлрүүлэгч тос (Cuticle cream)
Энэ тосыг хэрэглэснээр хумсны мах зөөлөрч, авахад илүү хялбар болно. Уг тосыг унтахынхаа өмнө хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Мөн та өөрөө хумсны мах зөөлрүүлэгч тос хийж болно. Үүний тулд:

Аяганы 1/4 кокосын тос
1 халбага зөгийн лав (honey wax) хэрэг болох аж.
Эхлээд кокосын тосоо хайлуулж, дээр нь зөгийн лаваа хийн, сайтар хутгана. Ингээд таны тос бэлэн болох бөгөөд хумсны махандаа түрхэж, ашиглаарай.

Хумсны мах зөөлрүүлэгч тос (Cuticle cream)
3Хумсны будаг
Олон хүн хумсны будаг нь хумсанд муу нөлөөтэй гэж боддог ч, энэ нь эсрэгээрээ хумсыг бат бөх болоход тусалдаг аж. Хумс нь чийгээ үргэлж гадагш алдаж байдаг бөгөөд будсанаар чийгээ алдахаас сэргийлж байгаа хэрэг юм. Гэхдээ будаг ашиглахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь хумсны будаг арилгагчийг 7 хоногтоо 1-ээс илүү удаа хэрэглэвэл, сөрөг үр дагаварт хүрдэг аж. Мөн хумсны будаг сонгохдоо хурдан арилдаг будаг авахгүй байхыг зөвлөж байна.

Хумсны будаг
4Бээлий
Та аяга угаах болон бусад цэвэрлэгээний ажил хийхдээ бээлий өмсөж байгаарай. Энэ нь таны хумсыг хамгаалж, хугарч гэмтэхээс сэргийлнэ.

Бээлий
5Ариутгагч
Спирт нь хумсан дээрх нянг устгадаг ч арьс, хумс болон хумсны махыг хуурайшуулдаг аж. Тиймээс спиртын агууламжгүй гар ариутгагч сонгохыг зөвлөж байна.

Мөн та гэрийн нөхцөлд өөрийн ариутгагчийг ч хийж болох аж. Үүний тулд:

Шүршигч сав
1 халбага алое-ийн тос
10 дусал шанцайн тос (cinnamon essential oil)
20 дусал жүржийн тос (orange essential oil)
84 гр ус хэрэг болно.
Бүх орцоо шүршигч савандаа хийж, сайтар хутгаад л таны ариутгагч бэлэн болох юм.

Ариутгагч
6Нимбэг
Хумс арчилгааны мэргэжилтнүүд нимбэгийг өөрийн үнэнч туслахаа хэмээн үздэг байна. Та бүлээн усанд тал нимбэгийн шүүсийг шахаж хийгээд, хумсаа 3-5 минут дүрэхэд л хангалттай. Дараа нь хальсаар нь хумсаа арчаарай. Энэ нь таны хумсыг бэхжүүлээд зогсохгүй давхар тэжээл өгөх болно.

Нимбэг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэлтэй

  1. Thanks so much for giving everyone an extremely remarkable possiblity to read from this blog. It can be very nice and packed with amusement for me personally and my office mates to search your web site a minimum of three times per week to find out the fresh guidance you have. Of course, we are actually fulfilled considering the impressive strategies served by you. Some two areas in this posting are really the most impressive we have had.

  2. My wife and i were absolutely lucky Edward could do his basic research while using the precious recommendations he grabbed out of your site. It’s not at all simplistic to simply possibly be handing out techniques people may have been making money from. So we understand we have you to appreciate for that. Most of the illustrations you have made, the straightforward web site menu, the friendships you make it easier to engender – it’s got everything astounding, and it’s really letting our son in addition to our family feel that the matter is satisfying, and that’s exceptionally important. Thanks for everything!

  3. I in addition to my buddies were taking note of the good key points located on the website then immediately developed a terrible suspicion I never expressed respect to the web blog owner for those tips. The women came so warmed to study them and have in actuality been loving these things. Thank you for turning out to be indeed kind as well as for figuring out varieties of excellent themes millions of individuals are really needing to discover. My sincere regret for not expressing appreciation to sooner.

  4. Thank you a lot for providing individuals with an extraordinarily nice chance to read articles and blog posts from this site. It is often very kind plus packed with a good time for me and my office fellow workers to search your site at least thrice in 7 days to learn the fresh secrets you have got. And lastly, I am certainly contented concerning the impressive advice you serve. Some 1 tips in this posting are in truth the most suitable we’ve ever had.

  5. Thank you a lot for providing individuals with an extraordinarily remarkable chance to read in detail from this web site. It can be so fantastic plus stuffed with amusement for me personally and my office colleagues to visit your blog at the very least 3 times a week to learn the newest items you have. And definitely, I am also certainly fulfilled concerning the fabulous tactics you give. Some 1 areas in this posting are truly the most suitable we have ever had.

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close