Бусад хүмүүс

Байгалийн гаралтай шүд цайруулах энгийн аргууд

Та хэдэн настай байхаас үл хамааран эрүүл, цагаан шүдтэй байж ам дүүрэн инээмсэглэхийг хүсэж л байгаа биз дээ? Танд энэ инээмсэглэлийг бэлэглэх гаж нөлөөгүй аргуудыг танилцуулж байна.

1. Алимны уксус Сардаа хэд хэдэн удаа шүдээ угааж байхдаа сойзондоо алимны уксус бага зэрэг түрхээрэй. Нянг устгах үйлчилгээ үзүүлнэ. Амаа зайлахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Алимны ксус нь хүчиллэг – нян устгах, шүдний толбо арилгах үйлчилгээ үзүүлнэ. Удаан зайлах хэрэггүй яагаад гэвэл шүдийг гэмтээж болзошгүй.

2. Шүдний утас Шүдний утас нь шүдний ариун цэвэр сахихаас гадна гялалзуулах үйлчилгээ үзүүлнэ. Шүдний утас нь шүдний завсар үлдсэн хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэж нян үржихээс хамгаалдаг. Нян нь шүдийг өнгөртүүлж өнгийг нь алдагдуулдаг ажээ.

3. Хүнсний сод Таны амны хөндийн нянг устгаад зогсохгүй шүд цайруулна. Нэг хоолны халбага нимбэг эсвэл лаймын шүүсийг содтой хольж зуурмаг бэлдэнэ. Дараа нь сойзондоо түрхээд шүдээ болгоомжтой угаана. Цитрус нь шүд цэвэрлэх бол сод нь шүдэнд тогтсон толбыг арилгах ажээ. Үүнээс гадна сод шүдийг хамгаалдаг. Ариун цэвэр сахисны дараа цэвэр усаар амаа зайлна.

4. Жүржийн хальс Хальсны дотор талын цагаан хэсэг л хэрэгтэй. Хальсны дотор талаар шүдээ арчсаны дараа цайрсан байгааг анзаарна. Хальсанд лимонен гэх бодис агуулагддаг бөгөөд шүд цайруулах бүтээгдэхүүний орцод ордог байна. Лимонен нь хүчил биш тул шүдний эмалийг гэмтээхгүйгээр цайруулна.

5. Далдуу модны тос Аюрведийн анагаах ухаанд амны хөндийн нян устгах зорилгоор ашигладаг. Ам зайлах арга техниктэй адил бөгөөд нян устгахын зэрэгцээ шүд цайруулдаг байна. Далдуу модны тосноос гадна гүнжид, оливын тос ч бас үр дүнтэй.

6. Идэвхжүүлсэн нүүрс Шүдээ угаахаас өмнө идэвхжүүлсэн нүүрс ашиглахгүй байхыг эмч нар зөвлөж байна. Ямартай ч идэвхжүүлсэн нүүрс нь шүдний гадна давхарга дээр тогтсон толбыг арилгах чадалтай. Нүүрс нь цай, кофе, улаан дарсанд агуулагдах таниныг шингээж авдаг. Танин нь шүдэнд толбо үлдээдэг байна. Идэвхжүүлсэн нүүрсийг нунтаглаад шүдний сойзондоо түрхэж шүдээ болгоомжтой угаана, дараа нь цэвэр усаар зайлаарай.

7. Куркума Эрүүл мэндийг дэмжих өргөн хэрэглээтэй бүтээгдэхүүн бол куркума. Уг амтлагч нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ – антиоксидант. Буйлны эрүүл байдлыг дэмжиж өгдөг байна. Нунтаг куркума нь шүдэн дээр тогтсон толбыг бүрэн арилгана. Хуруундаа бага зэрэг куркума тавиад шүдээ үрж цэвэрлээрэй. Амаа зайлахаа мартаж болохгүй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close